• Өнөөдөр 2026-07-12

Монголын охид Азийн аваргын шилдэг наймд багтлаа

    Волейболын “U18” ангиллын охидын баг Азийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын шатанд шалгарлаа.  Монгол Улсын шигшээ баг өчигдөр насанд хүрэгчдийн шигшээ баг нь дэлхийд гайхшуурж буй дэлхийн чансааны VI байрт эрэмбэлэгддэг Япон Улсын шигшээ багтай хүч сорилоо.

   Хэдийгээр туршлага, чансаагаараа дэлхийн шилдэг багийн эсрэг тоглосон ч манай багийн охид айж эмээлгүй, зоригтой, дайчин тоглолтыг үзүүлж, эхний сетийн төгсгөл хүртэл оноогоор тэргүүлэн өрсөлдсөн нь хөгжөөн дэмжигчдийн бахархлыг төрүүлсэн мөч байлаа.

   Энэхүү тоглолт зөвхөн нэг өдрийн өрсөлдөөн биш, харин Монголын волейболын хөгжил шинэ шатанд гарч, Азийн шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд хүрч буйн тод илэрхийлэл боллоо.

 


 

 


Монголын охид Азийн аваргын шилдэг наймд багтлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188