• Өнөөдөр 2026-07-11

Б.Батнасан “IBJJF”-ийн Ази тивийн аварга боллоо

     Япон Улсын Чиба хотод зохион байгуулагдаж буй “International Brazilian Jiu-Jitsu Federation” (IBJJF)-ийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Оюу толгой компаний “Miners Jiu Jitsu Academy”-ийн тамирчин Болдоогийн Батнасан цэнхэр бүсний ангилалд алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо.

    “IBJJF”-ээс жил бүр зохион байгуулдаг Азийн аварга шалгаруулах тэмцээн нь тивийн шилдэг тамирчдыг нэг дор өрсөлдүүлдэг өндөр чансаатай тэмцээн юм. Энэ жилийн тэмцээн долдугаар сарын 8-12-ны өдрүүдэд Япон Улсын Чиба хотын “Chiba Port Arena” спортын ордонд болж байгаа бөгөөд 600 гаруй академийн 2500 гаруй тамирчин оролцож байна.

 


 

 


Б.Батнасан “IBJJF”-ийн Ази тивийн аварга боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188