• Өнөөдөр 2026-06-28

Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ

      Монголын муайтайн баг сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцжээ. Тус ДАШТ 2026 оны зургадугаар сарын 16–22-ны өдрүүдэд Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотноо болсон байна. Муайтайн анхдугаар сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 78 орны 1480 өсвөрийн тамирчин оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Монгол Улсаас 33 тамирчин, дөрвөн дасгалжуулагч, нэг албаны төлөөлөгч, хоёр эцэг, эхийн төлөөлөл бүхий нийт 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож  гурван алт, таван мөнгө, найман хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлжээ.

 


Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188