• Өнөөдөр 2026-06-26

Чөлөөтийн “U15” насны Азийн аваргад оролцох тамирчид эх орноосоо мордлоо

    Чөлөөт, сонгомол бөхийн “U15”, “U20” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээн Тайланд Улсын Паттаяа хотод 2026 оны зургадугаар сарын 27-оос долдугаар сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээнийг, Монгол Улсаа төлөөлөн олон улсын шүүгч Б.Энхбаяр, Б.Номин-Эрдэнэ, Э.Золжаргал нарын шүүгчид шүүн дэнсэлнэ. Мөн МУГТ Г.Мандахнаран, ОУХМ Л.Энхбаяр, ОУХМ С.Мөнхсүх, У.Оюунбаяр зэрэг дасгалжуулагчийн хамтаар нийт 42 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм. Өсвөр үеийн “U15” насанд оролцох тамирчид өнөөдөр эх орноосоо мордож байгаа бол залуучуудын “U20” насны ангилалд өрсөлдөх тамирчид долдугаар сарын 1-ны өдөр эх орноосоо явах хуваарьтай байна.

Эрэгтэй:

34-38кг Н.Нямсүлд

41кг Ц.Бат-Эрдэнэ

44кг Э.Батзаяа

48кг Г.Тэншлүүр

52кг Э.Баасандорж

57кг А.Анар

62кг Б.Манлай

68кг Б.Балдорж

75кг Б.Алдаржавхлан

85кг Г.Өсөх-Ирээдүй

Эмэгтэй:

29-33кг Б.Цэнгүүн

36кг Э.Мөнгөнсарнай

39кг Г.Халиун

42кг М.Арай

46кг О.Номин

50кг О.Гүмүда

54кг Г.Азжаргал

58кг Б.Анударь

62кг Л.Хонгорзул

66кг М.Одбуян.


 

 


Чөлөөтийн “U15” насны Азийн аваргад оролцох тамирчид эх орноосоо мордлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188