• Өнөөдөр 2026-06-26

О.Оюунчимэг хэсгийн аваргын төлөө Францын Марта Фавазтай барилдана

      Хятад Улсад Чиндаогийн “Гран при” тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОХУМ Оюунгэрэлийн Оюунчимэг амжилттай барилдаж, “В” хэсгийн аваргын төлөө  Францын Марта Фавазтай барилдах гэж байна. О.Оюунчимэг тус тэмцээнд 52 кг-ээс дээш өгсөн 57 кг-ын жинд барилдаж байгаа юм. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын Нари Жуныг ялсан. Гуравдугаар тойрогт Германы Сейжа Баллхаусыг  буулган авч, шигшээ наймд шалгарч үлдээд байна. Харин тус жинд ОУХМ Л. Сосорбарам нэгдгээр тойрогт Энэтхэг, хоёрдугаар тойрогт Узбекистаны бөхийг ялж, гуравдугаар тойрогт Бельгийн Мина Лебээртэй барилдахаар боллоо.

 


О.Оюунчимэг хэсгийн аваргын төлөө Францын Марта Фавазтай барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188