Тухайлбал, Ш.Энхийн-Одыг бэлтгэлдээ дуудсан таван багаас гурав нь 2-р тойргоор сонголт хийнэ. Тиймээс боломж бий гэлцэж буй. Тэр зургаан настайгаас сагсан бөмбөг тоглож эхэлсэн. УАШТ-д найман удаа түрүүлж, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, долоо удаагийн шилдэг тоглогчоор шалгарч байлаа. Мөн ESPN-ээс нэрлэдэг ахлах сургуулийн шилдэг 100 тоглогчийн нэгээр нэрлэгдсэн. Сан Франциско Донс багт тоглож байна. Үүгээр ч зогсохгүй I дивизионы спортын тэтгэлэг хүртсэн Монгол Улсын анхны тамирчин болсон билээ.

Түүнийг гурван үе дамжсан сагсан бөмбөгч гэдгээр нь монголчууд андахгүй. Түүний аав Ц.Шаравжамц Монголын анхны мэргэжлийн тамирчин. Бүр “Harlem Globetrotters”-ын анхны Ази тоглогч. Ш.Энхийн-Одын өвөө Цэрэнжанхар гуай Монголын сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож байсан анхны шилдэг тамирчдын нэг.
Өмнөд Каролинагийн спортын нэвтэрхий толь гэж нэрлэгддэг сэтгүүлч John Whittle Ш. Энхийн-Одын талаар нийтлэлдээ "South Carolina-н төгсөх курсийн оюутан Майк Шаравжамц гээд залууг зан араншины хувьд яг таг тодорхойлоход жаахан төвөгтэй. Дуу цөөтэй атлаа наргианч, хөгжилтэй. Нам гүм, амгалан тайван орчинд байх дуртай боловч багийнхан нь бүгд түүнийг лидер гэж үнэлдэг. Тэр ийм л тоглогч. Гэхдээ энэ бүх зан чанарын аль нь ч бие биенээ үгүйсгэхгүй. Тэр өөрийнхөө тухай ярихдаа олон таван үггүй цөөн үгээр илэрхийлдэг ч хэлэх гэсэн санаа нь яг голыг нь онож чаддаг нэгэн юм. Майк өөрийнхөө талаар хэлэхдээ: "Би ер нь л дуу цөөтэй талдаа. Өдөр бүр үргэлж талархаж амьдрахыг хичээдэг. Ууланд алхаж, байгальд аялах дуртай. Долоо хоног бүр ууланд алхдаг." хэмээн хэлсэн юм. Гэхдээ сагсан бөмбөгийн талбайд гармагцаа л Майк өөрийн тоглолтын чанарыг ахиулж, өсөж хөгжих тал дээр маш нухацтай ханддаг нэгэн. Багийн дасгалжуулагч Paris түүний талаар хэлэхдээ: "Түүний зан араншин манай багийн залуустай гайхалтай зохицож байгаа. Майк хэдий дуу цөөтэй ч гэлээ талбай дээр болон талбайн гадна багийнхантайгаа маш нээлттэй ярилцаж чаддаг нэгэн. Тэр сагсан бөмбөгт маш нухацтай, чин сэтгэлээсээ ханддаг атлаа үүний зэрэгцээ маш хөгжилтэй, наргианч залуу." хэмээн тодорхойлон хэлж байна. Майк бол дуу цөөтэй, маш даруухан хүү гэдэг нь эргэлзээгүй боловч үүнээс илүү эргэлзээгүй нэгэн зүйл бол түүнийг South Carolina-н сагсан бөмбөгийн хөтөлбөрт маш том, үнэ цэнэтэйгээр ул мөрөө үлдээхэд нь багт нь түүн шиг тоглогч амин чухал хэрэгцээтэй байгаа явдал юм” гэсэн байдаг. Үүнээс түүнийг хэр хэмжээний тоглогч гэдэг нь харагдаж байгаа байх.

Дүү минь зургаан настай байхдаа л өөрөө спортыг сонгож байсан. Тэгэхээр тэр үеэс л дүү минь спортоор хүмүүжиж ирсэн дээ. Аав нэг удаа “Мөнхийн одод сагсан бөмбөг хатуу аргаар заагаад хашраасан. Харин Энкүүлээд ингэж болохгүй юм байна” гээд зөөлөн зааж, байсан гэж ярьж байсан. Бид хоёр гурван насны зөрүүтэй, байнга л хамт байдаг байсан даа. Гадаа гарч тоглосон ч, ер нь юу ч хийсэн хамтдаа. Энхийн-Одыг манай гэр бүлийнхэн Энкүүлээ гэж дууддаг. Нэг удаа Энкүүлээ алга болоод би өдөржин хайж билээ. Тэгээд олсныхоо дараа эхлээд баярлаж байгаад дараа нь дахин ингэж дураараа загнаж болохгүй шүү гээд зодож байсан. Манай дүү их сахилгагүй, хөдөлгөөнтэй, эрх хүүхэд байсан. Миний дүү юу хийхээ хамгийн сайн мэддэг тамирчин. Өнөөдрийг хүртэл амжилтынхаа төлөвлөгөөг өөрөө гаргаж, түүнийхээ дагуу бүгдийг хийж байгаа. Зан аашны хувьд анх танилцаж байгаа хүмүүст дотогшоо, дуугүй санагддаг байх. Харин дотносоод хамт байхаар их хөгжилтэй хүүхэд дээ. Ахдаа их эрхэлнэ шүү дээ. “Агаа сүүлийн удаа” гээд л өдөрт хэд хэдэн удаа гуйдаг. Дүү минь сайн явж байвал л ах хүний жаргал тэр шүү дээ.


| МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДАС НЭЭЛЭЭ, Ш.ЭНХИЙН-ОД |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |