Энэ жилийн ДАШТ түүхэндээ Америк, Канад, Мексик гэх гурван улс хамтран зохион байгуулж буйгаараа онцлог болж байна. Мөн анх удаа 48 баг оролцож байгаа. 1930 онд анхны дэлхийн аварга болоход 13 баг оролцож байсан бол энэ тоог бараг дөрөв дахин нэмсэн баг оролцож байна.
Африкийн жижиг арлын 500 мянган хүн амтай Кабо Верде Улс үнэхээр ДАШТ-ийг өнгөлж, дэлхий нийтийг гайхашруулж байна. Дэлхийн аваргын эхний тоглолтоо Испанитай хийж 0:0 харьцаатайгаар тэнцсэн. Харин өчигдөр ДАШТ-ий хоёрдугаар тойргийн "H" хэсгийн хоёр дахь тоглолтоор Урагвайтай гал гарсан тоглолт хийж 2:2 гоолоор мөн тэнцлээ.
Кабо Вердегийн шигшээ багийн Кевин Пина тоглолтын 21 дэх минутад гоолдож эхний гоолыг оруулсан. Харин Уругвайн Макси Араужо болон Агустин Каноббиогын гоолоор тоглолтыг 2:1 болгон эргүүлж, эхний үе дууссан. Харин хоёрдугаар үед Кабо Вердегийн Хелио Верар гоол оруулснаар тоглолт 2:2-оор өндөрлөлөө. Ингэснээр Кабо Вердегийн шигшээ баг ДАШТ-ий хоёр дахь оноогоо авч чадлаа.
Энэхүү тоглолтын дараа хоёр баг хэсэгтээ онооны тэнцүү байдалтай болж, өрсөлдөөн улам ширүүсэж байна. Кабо Вердегийн шигшээ баг анхны тэмцээндээ оролцож байгаа ч дэлхийн том багуудын эсрэг урамтай тоглолт, чадварлаг хаалт хийж байгаа нь хөлбөмбөгийн түүхэнд тодоор үлдэх онцлог үйл явдал боллоо.

Кабо Верде хэсгийнхээ эхний тоглолтод Испани Улсын шигшээтэй өрсөлдөж, 0:0 харьцаатайгаар тэмцээн өндөрлөсөн. Тус тоглолтод Кабо Вердегийн хаалгач Возинья хэд хэдэн аюултай цохилтыг хаасан. Энэхүү тоглолтоос хойш түүний инстаграм дагагчийн тоо нь 50 мянгаас 15.3 саяд хүрч, тэр дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байна. Түүний хувьд карьерынхаа туршид үндэсний шигшээ багдаа хамгийн олон тоглолтод оролцсон рекорд амжилтыг эзэмшдэг. Багийнхаа хамгийн туршлагатай, амин чухал тоглогчдын нэг билээ. Возинья тамирчны замналаа 25 насандаа эхлүүлж, илүү их боломжийг эрэлхийлж Португал руу нүүж байжээ. Харин 2012 оноос эхлэн улсынхаа шигшээ багт тоглож эхэлсэн.
Возинья ДАШТ-ийн үеэр ярилцлага өгөхдөө "Би эмээ, өвөөтэйгөө өссөн учраас уйлсан. Харамсалтай нь тэд өнөөдөр энд байхгүй. Тэд хэдэн жилийн өмнө нас барсан. Эмээ өвөө хоёр миний бүх зүйл байсан. Ээж минь виз болон санхүүгийн шалтгаанаар ирж чадаагүй” гэсэн. Үүний дараа АНУ-ын талаас хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож буй тоглогчдын гэр бүлийн гишүүдэд визтэй холбоотой тодорхой хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарч, Возиньягийн ээж Ана Кандида Эвора визээ авч чадсан байна. Түүний Маиамид ирэн, хүүгийнхээ Уругвайн эсрэг хийсэн тоглолтыг цэнгэлдэхээс бахархал, догдлол дүүрэн үзжээ. Тэр 40 насандаа мөрөөдлөө биелүүлж, ДАШТ-ий зүлэг ногоон талбайд алдараа мандуулж, эх орон, ээждээ ийн бэлэг барилаа.

Тэгвэл шөвгийн тоглолтод тоглох байх гэж таамаглаж байсан Туркийн шигшээ баг Парагвай, Австралийн багт хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ. Мөн аварга авах магадлалтай багийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг Португалын шигшээ баг ДАШТ-д анх удаа оролцож буй Конго улсын шигшээ багтай "K" хэсгийн эхний тоглолтод 1:1 тэнцсэн. Конго Улсын шигшээ баг Португал Улсын эсрэг 45 дахь минутад Йоан Виссе булангийн цохилтоос мөргөж гоолдсон. Улмаар Конго улсын нийслэл Киншаса болон бусад хотын иргэд автомашины урт цуваа үүсгэн баяраа тэмдэглэжээ. Мөн “Португал, Роналдуг зогсоосон түүхэн шөнө", "52 жилийн дараа эргэн ирлээ", "Конго мөрөөдөл биелж эхэллээ" хэмээн цахим сүлжээнд бичжээ. Хэдийгээр Португалын баг муу эхэлсэн ч тэмцээн дөнгөж эхэлж байгаа учир тоглоом хаашаа ч эргэж болзошгүйг тайлбарлагч, судлаачид хэлж буй.
Хөлбөмбөгийн ертөнцийн хоёр агуу тоглогч болох Лионель Месси болон Криштиану Роналду нар мэргэжлийн замналынхаа төгсгөлийн үед ирээд байна. Тиймээс 2026 оны ДАШТ нь тэдний хувьд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд оролцож буй сүүлчийн ДАШТ болох өндөр магадлалтай. Месси 2022 оны ДАШТ-д Аргентины шигшээ багийг аваргын цомд хүргэж, хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг болохоо дахин баталсан. Харин Роналду Португалын шигшээ багийг олон жил манлайлж, олон улсын болон клубийн түвшинд олон дээд амжилтыг тогтоосон. Месси зодог тайлсныхаа дараа спортын удирдлага, клубийн үйл ажиллагаанд ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан бол Роналду хөлбөмбөгийн салбарт удирдах албан тушаалд ажиллах боломжийг судалж байгаа талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж буй.
Хэдийгээр тэдний зодог тайлах албан ёсны тов хараахан зарлагдаагүй ч хөгжөөн дэмжигчид энэ үеийг хоёр домгийн талбай дээрх сүүлчийн жилүүд хэмээн харж байна. Иймээс 2026 оны ДАШТ нь зөвхөн аваргын төлөөх өрсөлдөөн бус, нэгэн үеийн хамгийн агуу хоёр тоглогчийн дэлхийн аваргын талбай дээрх сүүлчийн тоглолтыг үзэх, түүхэн мөч ч байж болох юм.
Бид Лионель Месси, Криштиану Роналду хоёрын тамирчны замнал хэрхэн өндөрлөхийг хүлээх л үлдлээ. Энэ зуны гал гарсан тоглолтуудаас дараагийн хөлбөмбөгийн “хаан” тодорч гарч ирэхийг ч үгүйсгэхгүй.


| АРЛЫН ЖИЖИГ УЛС КАБО ВЕРДЕ ДАШТ-Д ГАЙХАШРУУЛЖ БАЙНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |