-Энэ жилийн ДАШТ-ийн онцлог нь юу байна вэ?
-Түүхэндээ Америк, Канад, Мексик гэх гурван улс хамтран зохион байгуулж буйгаараа онцлог болж байна. Мөн анх удаа 48 баг оролцож байгаа. 1930 онд анхны дэлхийн аварга болоход 13 баг оролцож байсан бол энэ тоог бараг дөрөв дахин нэмсэн баг оролцож байна. Багийн тоо 48 болоход хүмүүс сул тоглолтууд гарна гэж бодсон. Гэвч сул тоглолтууд харьцангуй бага байна. АНУ, Мексик, Канадад болж байгаа учраас цагийн зөрүү жаахан асуудалтай ч өдөрт дөрвөн тоглолт тайлбарлаад явж байгаа.
-Онцлог баг гэвэл?
-Дөрвөн улс шинээр орж байгаа ч эхний гоолоо оруулчихлаа. Иордан, Узбекстан, Курасао эхний гоолоо оруулсан. Кабо Верде гоолдоогүй ч Испанитай тэнцсэн. Хаалгач нь Бозинья инстаграмм дээр дэлхийн од тоглогчдоос олон дагагчтай болж, хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төв байна. Каба Вэрдэ бол ердөө 600 мянга орчим хүн амтай жижиг арлын улс бөгөөд ДАШТ-д анх оролцож байгаа ч Испанитай тэнцэж дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Тоглогчдын арга барил, урам гоё хаалт, тоглолт үнэхээр анхаарлын төвд байна. Мөн Туркийн баг хоёрхон тоглолтын дараа тэмцээнийг орхилоо. Дээшээ тоглох байх гэсэн дэлхийн нийтийн хүлээлт байсан. Гэвч санаанд оромгүй явдал боллоо.
-Таныг дэлхийн аваргыг дэргэдээс нь тайлбарлана гэж сонссон. Хэзээ явах вэ?
-Шөвгийн тоглолтыг дэргэдээс нь гал гарсан халуун тоглолтыг тайлбарлаана гэхээр догдлол дүүрэн байна даа. Монголын тайлбарлагчид анх удаа газар дээр нь очиж тайлбарлах ажлыг Сүлд телевизийн хамт олон зохион байгуулж байна. Амжилттай дамжуулж чадвал ДАШТ-ийг цэнгэлдэх хүрээлэнгээс нь монгол хүн тайлбарласан тохиолдол болно. Бид түүх бүтээнэ гэсэн үг. Хариуцлагатай ажил.
-Та аль улсын багийг дэмжиж байна вэ?
-Шотланд, Английн багийг дэмжиж байгаа. Би Шотландод оюутан байсан болохоор цаанаасаа дотно байдаг юм. Харин Английн багийг хүүхэд байхаасаа л дэмжиж ирсэн. Гэхдээ эфирт тэр багийг дэмжиж байгаа гэж хэлдэггүй. Дотроо дэмжээд л суудаг.
-Аль багийг аварга авна гэж тооцоолж байгаа вэ?
-Аварга авах гэсэн Португалын баг маш муу эхэлж байна. Франц, Английн баг сайхан эхлэл хийлээ. Гэхдээ таамаг дэвшүүлэхэд эрт байна гэж харж байна.
-Та хэд дэх жилдээ ДАШТ-ийг тайлбарлаж байна вэ?
-Би хүүхэд байхаасаа л хөл бөмбөгийн спортод дурлаж, хичээллэж эхэлсэн. 1998 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргыг үзэж байхдаа Майкл Оуэн гэх 18 настай хүү гоол оруулаад гүйж байхыг хараад анх хөл бөмбөг тоглох урам зориг авч байлаа. Харин 1999 оноос тусгай дэвтэр гаргаад алдартай тамирчид, дуулиан шуугиантай тоглолт, дасгалжуулагчид, хөлбөмбөгийн түүхийг тэмдэглэж, хорхойсож эхэлсэн. Аймгийн аваргаас эхлэн УАШТ хүртэлх тэмцээнд амжилттай оролцдог байлаа. Оюутан болоод дээд лигт тоглож эхэлсэн. Тууштай байсан минь үр дүнгээ өгч Монгол Улс анх ДАШТ, Олимп шууд дамжуулсан цагаас эхлэн алгасалгүй тайлбарлаж байна. Одоогоор хамгийн олон тайлбарлаж хийсэн хүн би байх.
.jpg)
-Анхны тайлбараа хийх мөч сайхан байсан байх даа.
-Хамгийн анх 2004 онд нэгдүгээр курстээ UBS телевизийн “Одод” студид дадлага хийж байлаа. Яг тэр үеэр Европын аварга шалгаруулах тэмцээн болж таарч, би тайлбарлахаар болсон минь телевизэд ажиллах эхлэлийг тавьсан. Мөн шигшээ багт тоглодог байхад дасгалжуулагч маань “Монголд анх удаа Афины олимпын наадмыг шууд дамжуулж байна хоёулаа явж хөл бөмбөг тайлбарлая” гээд анх удаа олимпын шууд дамжуулалт тайлбарлаж байлаа. Тэр үеэс хойш ганц хөл бөмбөгөөр зогсохгүй бүх л спортын тэмцээн, уралдааныг тайлбарлаж байна даа. Монголын телевизэд шууд дамжуулалт гэдэг зүйл дөнгөж эхэлж байсан учраас өөрийгөө азтай гэж боддог. 2006 онд “C1” телевиз анх Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шууд дамжуулалтыг тайлбарласнаас хойш спортын сэтгүүлзүйн салбарт өнгөрүүлсөн байна. Анхны гэлтгүй бүхий л тайлбараа жаргаж, дурлаж хийдэг дээ. Дуртай юм болохоор л тэр байх.
-Таны ажлын арга барил юу вэ?
-Би аливаа зүйлийг хамгийн сайнаараа хийхийг эрхэмлэдэг. Их судалдаг, уншдаг.
-Тэгвэл хөлбөмбөгийг юу агуу болгож, дэлхий нийтээр үзэж, сонирхдог юм бэ?
-Хэчнээн сайн хааж, довтлож гайхалтай статистик үзүүлсэн ч гоол оруулахгүй бол хожигдоно. Тэгэхээр муу баг ч ялж болно. Харин бусад спортод статистик сайн байвал тэмцээнээ үргэлжлүүлдэг шүү дээ.

| Б.Батзаяа: ДАШТ-ий шөвгийн гал гарсан тоглолтыг халуун цэгээс нь тайлбарлана гэхээр догдлол дүүрэн байна |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |