• Өнөөдөр 2026-05-22

Чөлөөт бөхийн залуучуудын шигшээ баг “U23” Азийн аваргыг зорилоо

    Вьетнам Улсын Данан хотод  чөлөөт бөхийн залуучуудын ангиллын “U23” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 23-31-ний өдрүүдэд болох гэж байна. Тус  Ази тивийн аваргад оролцохоор залуучуудын шигшээ багийн тамирчид хөдөллөө. Манай улсаас эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Чулуун-Эрдэнэ, 55 кг-д О.Ариунзаяа, 57 кг-д Ү.Мөнхчимэг, 59 кг-д Э.Саруул, 65 кг-д Н.Нархажид, 68 кг-д Э.Одзаяа, 72 кг-д Э.Одгэрэл нар барилдана. Харин эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Лувсандагва, 65 кг-д Б.Пүрэвбаатар, 70 кг-д А.Анх-Эрдэнэ, 74 кг-д Г.Ариунболд, 79 кг-д Г.Хангайбаяр, 86 кг-д П.Билгүүндалай, 92 кг-д Ц.Ганбат, 97 кг-д Т.Дэмчигдорж, 125 кг-д Ц.Буянтогтох нар өрсөлдөнө.

 


Чөлөөт бөхийн залуучуудын шигшээ баг “U23” Азийн аваргыг зорилоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188