• Өнөөдөр 2026-05-22

Хүндийн өргөлтийн Азийн аварга өндөрлөв

     Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Гандинагар хотод болж өндөрлөлөө. Энэ удаагийн Азийн аваргад 28 орны 250 гаруй тамирчин оролцсон байна. Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мартын удирдлагад эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Б.Хонгорзул, +86 кг-ын жинд  спортын дэд мастер Г.Чинболор, эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд спортын мастер И.Амарсанаа, 88 кг-д У.Мөнхбаяр өрсөлдсөн байна.

    Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 86 кг-ын жинд өрсөлдсөн Г.Чинболор 11 тамирчнаас VI байр шалгарчээ. Эмэгтэйчүүдийн 63 кг-д  ОУХМ Б.Хонгорзул VI байрт шалгарчээ. Харин эрэгтэйчүүдээс 94 кг-д У.Мөнхбаяр огцомоор 123, түлхэлттэйгээр 151, нийлбэрээр 274 кг-ыг өргөжээ. И.Амарсанаа 79 кг-д огцомоор 108 кг, 113 кг, 118 кг, түлхэлттэйгээр 126 кг, 128 кг, нийлбэрээр 246 кг-ыг өргөж, X байр эзэлсэн байна.

 


Хүндийн өргөлтийн Азийн аварга өндөрлөв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188