.jpg)
- “Элчингийн цом-2025” пүмсэгийн тэмцээнээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
- Баярлалаа.
–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Отгонбаярын Энх-Эрдэнэ гэдэг.
.jpg)
–Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн.
-Одоо хэдэн настай вэ?
-Одоо 13 настай.
.jpg)
-Аль сургуулийн хэд дүгээр ангийн сурагч вэ?
-Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсроын 2-р дунд сургуульд сурдаг.
.jpg)
-Чухам яагаад таеквондо-гийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Би бага наснаасаа тулааны спорт сонирхдог байсан. Анх боксын спортыг сонирхож, жаахан байх үедээ боксын мишок, бээлий авахуулаад гэртээ бие дааж боксоор хичээллэх гэж оролддог байсан. Боксын сургалт эсвэл клубт суралцах сонирхолтой байна гээд л ээжээсээ гуйсан. Ээж маань “Охин хүүхдэд боксын спорт хүнд, хатуу, ширүүн төрөл” гэдгийг тайлбарлаж тулааны өөр төрлийн спортуудыг судлаад таеквондо-гийн спортыг санал болгосон юм. Тэгээд л “Эхлэл” клубт элсэж, бэлтгэлээ эхэлсэн. Эхний өдрөөс л таеквондо надад маш их таалагдсан.
.jpg)
-Одоо хэд дэх жилдээ таеквондо-гоор хичээллэж байгаа вэ?
-Би найман настай байх үедээ анх хичээллэж эхэлсэн. Энэ жил тав дахь жилдээ хичээллэж байна.
.jpg)
–Анх таэквондо заасан багш нь хэн бэ?
-Манай “Эхлэл” клубийн У.Ханд болон С.Түмэндэмбэрэл багш нар маань миний анхны багш нар байгаа юм. Одоо ч “Эхлэл” клуб дээрээ хичээллэдэг.
.jpg)
-Таеквондо-гийн спортын ямар зэрэг цолтой тамирчин бэ?
-Таеквондо-гийн спортын хар бүс, олон улсын II дантай.
.jpg)
-Таеквондо-гоос өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Таеквондо-гоор хичээллэхээс өмнө боксын спортыг сонирхож байсан. Гэхдээ яг боксоор хичээллэж байсан удаагүй.
–Таеквондо-гоор өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй юу?
-Таеквондо-гийн спорт нь тулаан буюу “Kyorugi”, “Poomsae” гэсэн хоёр үндсэн төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулагддаг. Таеквондо-гийн спортоор хичээллэдэг хүүхдүүд аль алиныг нь хослуулан хичээллэж, тэмцээнд ордог. Бидний хувьд нэг жилдээ дотоодын 20 орчим тэмцээн, олон улсын мөн 2-5 тэмцээнд оролцдог юм. 2021- 2025 онуудын зөвхөн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний амжилт гэвэл тулааны төрлөөр хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Харин пүмсэ төрлөөр гурван алт, нэг мөнгөн медаль тус тус хүртээд байгаа. 2025 оны “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар шалгарсан. БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит тэмцээн, “Эв нэгдэл цом” гэх мэт бусад тэмцээнүүдэд мөн амжилттай оролцож байгаа. Олон улсын тэмцээний хувьд гэвэл 2024 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2025 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус өрсөлдсөн. Манай улсын шигшээ багийн эрэгтэй тамирчид 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс пүмсэ төрлөөр анхны хүрэл медалийг хүртсэн амжилттайгаар оролцоод ирсэн байгаа.
-Сэтгэлд тань хоногшин, хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байсан бэ?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа оролцсо. Дэлхийн дэвжээнд эх орон, аавынхаа нэрийг дуудуулах мөч хамгийн сайхан байсан. Намайг өдий зэрэгт хүргэж, өсгөн, хүмүүжүүлсэн аав, ээж, багш нараараа бахархах сэтгэл төрсөн.
-Эмэгтэй багш, дасгалжуулагчтай байхын давуу тал бий юу?
-Эмэгтэй багштай байхаар илүү нээлттэй харилцааг үүсгэж бэлтгэлээ хийж чаддаг. Манай багш бодол уншаад байгаа юм шиг маш их мэдрэмжтэй, биднийг мэдэрч хичээлээ заадаг. Бас сэтгэлзүйг маш сайн ойлгож мэдэрч, дэмждэг, хүч өгдөг, урам өгдөг.
-Таеквондо-гоос өөр тулааны спортын тэмцээнд ордог уу?
-Таеквондо-гоос өөр тулааны спортын тэмцээнд одоохондоо орж үзээгүй.
–Таеквондо-гоор хичээллэхийн хамгийн сайхан мэдрэмж нь юунд байдаг вэ?
-Таеквондо-гийн спорт өөрөө маш гоё хүндлэлийн спорт. Ёс суртахуун, хүмүүжил, зорилготой байхыг сургадаг. Өөрийгөө удирдаж сурахыг заадаг. Багш нар, таеквондо-гийн гэр бүл, хамт олон, найз нөхөдтэй байхын сайхныг мэдрүүлдэг.
| О.ЭНХ-ЭРДЭНЭ: Дэлхийн дэвжээнд эх орон, аавынхаа нэрийг дуудуулах мөч хамгийн сайхан байсан |
|
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |