Тамирчин хүний амжилт гаргах хүсэл мөрөөдөлд хязгаар гэж үгүй. Холимог тулааны Ази тивийн аварга болон ДАШТ-д оролцох замын зардлаа олохын тулд блокны үйлдвэрт зуны гурван сар ажиллаж байсан 19 настай охин хэдийнэ дэлхийн зэрэглэлийн тамирчин, олны танил нэгэн болжээ. Энэхүү сэтгэлийн хаттай, тэсвэр, тэвчээртэй охиныг Байгалмаагийн Алтанчимэг гэдэг. Их засаг олон улсын их сургуулийн Аюулгүй байдал эрх зүйн ангийн гуравдугаар курсийн оюутан.

Б.Алтанчимэг сүүлийн хоёр жилийн хугацаанд холимог тулаанаар хичээллэж байгаа. Тэрбээр тулааны спортын сонгож хичээллэх болсон шалтгаанаа “Ер нь бол тулааны спорт хүнийг хүмүүжүүлэн, хөгжүүлдэг. Сэтгэл зүйн хувьд хат суулган, ухаажуулж, амьдралын зорилготой болгодог. Спортоор хичээллэдэг хүн буруу зам руу ордоггүй. Мөн амьдралыг харах өнцөг нь өөрчлөгддөг. Спорт хүнд тэсвэр тэвчээр суулгадаг болохоор баргийн зүйлд, халирч, нугарч, мохож, шантарч бууж өгдөггүй. Би зөв хүн байхын тулд спортын замыг сонгосон.

Зөв хүн гэдэг нь эрүүл чийрэг биетэй, биеийн болон сэтгэл зүйн хаттай, бусдын хатуу үгийг даадаг. Тэр тусмаа холимог тулааны спорт бол бие хамгаалах амьдралд ойр спорт. Тамирчнаас богино хугацаанд маш хурдтай, зөв шийдвэр гаргах, сийрэг ухаан, оновчтой цохилт хийхийг шаарддаг онцлогтой төрөл. Өрсөлдөгчийн хөдөлгөөний үйлдэл бүхнийг мэдрэх, мэдрэмж, хариу үйлдлийг хурдан, зөв оновчтой гаргах нь ялалт авах үндэс болдог” хэмээн ярьж байлаа.

“Хүн үнэхээр чинь сэтгэлээсээ хүсэж байвал боломжгүй зүйл гэж байдаггүй” гэж холимог тулаанч Д.Батгэрэл хэлсэн байдаг. Түүний тэр үгийг Алтанчимэг хэлэх дуртай гэсэн. Яг тэр онч үг шиг холимог тулааны тэмцээнд гялалзсан амжилттай оролцож, өөрийгөө сорихыг хүсдэг юм билээ. Тийм ч учраас тэрбээр “Боломжгүй мэт санагдсан зүйлийг боломжтой болгох”-оор тэмцээний зардлаа олохын тулд зуны гурван сар блокны үйлдвэрт ажиллаж байжээ. Тэр ажил хийсэн үе нь олны сонорт хүрч, багагүй шуугианыг тарьсан. Сайхан сэтгэлтэй Монгол түмний сэтгэлийн тус дэмээр чамлалтгүй хандив цуглаж, тэр хандивын мөнгөөр ДАШТ болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд явж, олны итгэлийг алдалгүй медаль хүртсэн юм.

Б.Алтанчимэгийн тулааны үндсэн суурь нь таеквондо билээ. Тэрбээр анх 2020 онд Олон улсын таеквондо-гийн Доржпаламын Аюурзана багшийн “Мөнх хөх сүлд” клуб дээр бэлтгэл хийж, тулааны спортын гараагаа тавьжээ. Таеквондо-гийн 2021, 2022, 2024 оны залуучууд болон насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээнд орж улсын аварга болж байсан.

Түүнээс хойш Шагдрын Ганбаатар багшийнхаа шавь болж “One Team” клуб дээр холимог тулааны тамирчин болохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. Таеквондогоор тулалдахад зөвхөн хөлийн өшиглөлт мөн гарын шулуун цохилтын техник ашигладаг нь түүнд бүрэн хангалттай санагдаагүй аж. Тэгээд л дөрөв мөчөө ашиглаж тулалдахаас гадна өчиж, боох, өвдөг, тохойгоор цохих, босоо болон хэвтээ барилдааныг хийж сурахыг илүүд үзжээ. Б.Алтанчимэг тулааны үед “calf” болон шулуун цохилтыг гол төлөв хийдэг. 2022 оноос хойш ОУХМ Батцогтын Буяндэлгэр багшийнхаа удирдлаган дор “ББ жюү жицү академи”-д жюү жицүгийн бэлтгэл хийж байв. Хэвтээ тулаанаа сайжруулахын тулд жюү жицүгийн бэлтгэлийг хийж байсан гэнэ лээ. Харин 2025 оны холимог тулааны ДАШТ-ий хагас шигшээ тулаанд Украины Евгения Какамагийн гарыг өчиж, дэлхийн аваргын мөнгөн медалийн болзол хангасан. Удахгүй ДАШТ-ий алтан медалийн төлөө Ангол Улсын тамирчин Надир Виеиратай тулалдахаар шалгарч үлдээд байна.

Б.Алтанчимэг 2022, 2023, 2024 оны олон улсын таеквондогийн улсын аварга. 2023 оны муйатай бокс, кикбокс, шүүт боксын залуучууд ангиллын улсын аварга. “WBС” муайтай боксын мөнгөн медальтай. 2024 онд холимог тулааны улсын аварга болсон. Цэргийн гардан тулааны тэмцээний хүрэл медальтай. 2023 оны “Фалконс файтинг” холимог тулааны ялагч. 2024 оны сонирхогчийн холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Холимог тулааны 2024 оны залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Энэ жил амжилтаа бататгаж, залуучуудын ДАШТ-ий алтан медалийн төлөө тулалдахаар шалгарч үлдээд байна.
| МӨРӨӨДЛӨӨРӨӨ ЖИЖҮҮРЛЭСЭН ТУЛААНЧ ОХИН |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |