Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөл 2028 онд АНУ-ын Лос Анжелес хотод болох олимпын наадамд хүндийн өргөлтийн төрөлд хоёр шинэ жингийн ангиллыг нэмэхийг баталлаа. Ингэснээр нийтдээ 12 жингийн ангилал (эрэгтэй зургаа, эмэгтэй зургаа) болж, тамирчид медалийн төлөө өрсөлдөнө.
Гэхдээ тамирчдын нийт тоо өөрчлөгдөхгүй бөгөөд 120 хүндийг өргөгч (60 эрэгтэй, 60 эмэгтэй) оролцож, нэг жингийн ангилалд 10 тамирчин өрсөлдөх юм. Лос Анжелес 2028 олимпын хүндийн өргөлтийн төрлийн тэмцээн 2028 оны долдугаар сарын 25-29-ний өдрүүдэд явагдана.
Энэ шийдвэрийг Олон улсын хүндийн өргөлтийн холбоо (IWF) болон ОУОХ-ны тамирчдын комиссын саналын дагуу гаргасан бөгөөд жингийн ангиллыг илүү тэнцвэртэй болгох, тамирчдад үзүүлэх дарамтыг багасгах, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зорилготой гэлээ.
Олон улсын хүндийн өргөлтийн холбооны Ерөнхийлөгч Мохаммед Жалуд хэлэхдээ “ОУОХ нь манай холбооны санал, үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд бид их баяртай байна. Лос Анжелесийн олимп тамирчид болон үзэгчдийн аль алинд нь баяр хөөр авчрах, гайхалтай наадам болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Шинэ жингийн ангиллууд:
2025 оны эцэст “IWF” Лос Анжелес 2028-д өрсөлдөх зургаа, зургаан ангиллыг албан ёсоор зарлана. Түүнээс өмнө дараах шинэ ангиллууд хэрэгжиж эхэлнэ:
Эмэгтэйчүүд: 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 77 кг, -86 кг, +86 кг
Эрэгтэйчүүд: 60 кг, 65 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 94 кг, -110 кг, +110 кг байх юм.
2025 оны аравдугаар сарын 2-11-ний өдрүүдэд Норвеги Улсын Ферде хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлэн шинэ жингийн ангиллаар тэмцээн уралдаан явагдах болно.
| Хүндийн өргөлтийн жингийн ангилалд шинэ өөрчлөлт орлоо |
|
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |