Өмнөд Солонгосын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-28-ны өдрүүдэд болж өндөрлөв. Тус ДАШТ-д 28 орны эрэгтэй 111, эмэгтэй 65, нийт 176 тамирчин, багийн болон холимог багийн, ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц мэргээ, сорин өрсөлдлөө.

Пара байт харвааны 2025 оны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн харваанд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Өмнөд Солонгосын багийг 6:0-ээр хожсоноор дэлхийн аваргын алтан медаль хүртсэн. Тэд пара байт харвааны төрлөөр ДАШТ-ээс алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчид болов. Мөн холимог багийн төрөлд Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатарын хамт алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв. Ийнхүү спортын мастер Д.Сэлэнгээ 2025 оны ДАШТ-ээс хоёр төрөлд алтан медаль хүртсэн Монгол Улсын цорын ганц тамирчин боллоо.

Тэрбээр холимог хосын төрөлд Н.Мөнхбаатарын хамтаар ДАШТ-ий шигшээ харваанд шалгарах замдаа Словенийг 6:0-ээр, Австрали 5:3-аар, Хятадын багийг 5:1-ээр буулган авсан. Финалд Итали Улсын багийг сүүлийн харваанд Италийн багийг 10:9-ээр хожиж дэлхийн аварга болсон юм. Үүнээс өмнө 2022 онд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгсийн хамтаар пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн төрөлд Монголоос анх түрүүн хүрэл медаль хүртэж байв. Ийнхүү Д.Сэлэнгээ ДАШТ-ий хос алт, нэг хүрэл медальтай тамирчин болоод байна.

Дэмбэрэлийн Сэлэнгээ 1990 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Пара байт харвааны Үндэсний шигшээ баг, “Добу” мэргэн клубийн тамирчин. Пара байт харвааны спортоор 2019 оны зунаас хичээллэж эхэлсэн. Одоо зургаа дахь жилдээ энэ спортоор тасралтгүй хичээллэж байгаа юм байгаа. 2023 онд өвлийн байт харвааны Монгол Улсын спортын дэд мастер болсон. Харин зун гадаа талбайн дөрвөн зайн УАШТ-д амжилттай оролцож Монгол Улсын спортын мастерийн цолны болзол хангасан.

Байт харвааны 4-5 төрөл байдаг юм. Харин Монголд танигдсан хоёр төрөл байгаа. Үүнд “compound” болон “recurve” гэж бий. Зааланд бол 18 м, гадаа талбайн 30 м, 50 м, 60 м, 70 м 90 м-ийн зайд тэмцээн явагддаг. Харин паралимп болон олон улсын чанартай тэмцээн 70 м-ийн зайд болдог. Д.Сэлэнгээ 2022 онд АНЭУ-ын Дубай хотод болсон пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн багийн төрөлд Б.Жавхлантөгстэй хамт харваж хүрэл медаль хүртэж байсан. “Ханжоу 2022” Азийн наадмын хувийн харваанд IX байр, холимог багийн харваанд спортын дэд мастер П.Мөнхбаатарын хамт харваж VI байр, эмэгтэйчүүдийн багийн төрөлд Б.Жавхлантөгстэй харваж V байрт орж байлаа. Харин “Токио 2020” паралимпын наадамд оролцож 23-р байрт шалгарч байв. Тус олимпын наадамд Д.Сэлэнгээ Монгол Улсын тугч хийсэн.
.jpg)
Д.Сэлэнгээ Ази тивийн аваргын хувийн харвааны төрөлд хүрэл медальтай. АНЭУ-ын Дубай хотод зохиогдсон паралимпын эрх олгох тэмцээний тэргүүн байрт орж, “Парис 2024” паралимпын наадамд орох эрхээ авч байлаа. “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадмын пара байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв төрлийн эхний өрсөлдөөндөө гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Украины тамирчин Анна Виктория Шевченког 6:2-ын харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарсан. Ингээд хагас шигшээд БНХАУ-ын тамирчин Ву Чун Янтай ширүүн өрсөлдөөн үзүүлж, 6:4-ийн онооны харьцаагаар ялагдан, хүрэл медалийн төлөө өрсөлдсөн юм.

Улмаар хүрэл медалийн төлөөх харваанд “Рио-2016” паралимпын хүрэл, “Токио-2020”, “Лондон 2012” паралимпын мөнгөн медальт, 2017 оны дэлхийн аварга Италийн Элизабета Миньотой цэц сорьж 6:2 харьцаагаар хожигдож, “Парис-2024” паралимпод IV байрт орсон байсан билээ. Пара байт харвааны дэлхийн аварга Д.Сэлэнгэ хөгжлийн бэрхшээлтэй олон хүнд зөв үлгэр дуурайлал, урам дэм, өөртөө итгэх итгэлийн элч гэрлийг бэлэглэж яваа манай улсын шилдэг харваачдын нэг билээ. 1971 онд Англи Улсын Лондон хотод болсон байт харвааны ДАШТ-ий 30 м-ийн зайд МУГТ Д.Дэмбэрэл амжилттай харваж дэлхийн аварга харваач болж байсан юм.
.jpg)
Мөн 2008 онд “Бээжин-2008” паралимпын наадамд Хөдөлмөрийн баатар, МУГ Д.Баатаржав алтан медаль хүртэж, паралимпын анхны аварга тамирчин болж байсан билээ. Харин Д.Сэлэнгээ “Парис-2024” паралимпын хүрэл медалийн оосроос атгаад алдаж, IV байрт шалгарч байсан. “Лос Анжелес-2028” паралимпоос медаль хүртэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
| ТЭРГЭНЦЭРТЭЙ “ЦЭЦ МЭРГЭН” ХАРВААЧ Д.СЭЛЭНГЭЭ |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |