Бид энэ удаа “Stars” клубийн дасгалжуулагч, “Этүгэн ирвэсүүд” багийн ахлагч Ш.Мөнхийн-Одтой түүний бага нас, гэр бүл болон спортын замналынх нь талаар ярилцлаа.
-Сайн байна уу. Сүүлийн үед дасгалжуулагчийн ажил дээрээ төвлөрч байна уу?
-Би есөн жил сагсан бөмбөг тоглож, зургаа дахь жилдээ дасгалжуулагчаар ажиллаж байна. Одоогоор аавынхаа үүсгэн байгуулсан “Stars” клуб дээр багшилж байна. Хүүхэд байхдаа сагсан бөмбөг нэлээн муу тоглодог, дүүдээ байнга хожигддог байсан. Тэгээд “Сайжрах ёстой юм байна” гэж бодоод, нэг зуны гурван сар шаргуу бэлтгэл хийсэн. Манай дүү багаасаа тоглосон, хангалттай суурьтай хүүхэд л дээ. Аав нэг удаа “Мөнхийн одод сагсан бөмбөг хатуу аргаар заагаад хашраасан. Харин Энкүүлээд ингэж болохгүй юм байна” гээд зөөлөн зааж, байсан гэж ярьж байсан. Бид хоёр гурван насны зөрүүтэй, байнга л хамт байдаг байсан даа. Гадаа гарч тоглосон ч, ер нь юу ч хийсэн хамтдаа. Энхийн-Одыг манай гэр бүлийнхэн Энкүүлээ гэж дууддаг. Нэг удаа Энкүүлээ алга болоод би өдөржин хайж билээ. Тэгээд олсныхоо дараа эхлээд баярлаж байгаад дараа нь дахин ингэж дураараа загнаж болохгүй шүү гээд зодож байсан. Манай дүү их сахилгагүй, хөдөлгөөнтэй, эрх хүүхэд байсан.
-Та хоёр багадаа аавынхаа бэлтгэлийн заал руу дагаж явдаг байв уу?
-Багадаа аавыг дагаж заал руу байнга явдаг, Заримдаа ах нартай хамт хурдны бэлтгэл хийдэг байлаа. Аавтай хамт гадуур явахаар таарсан хүн болгон аавтай мэндэлж, хүндэлдэг байсныг одоо ч тод санадаг юм.
-Ээж нь дасгалжуулагч мэргэжилтэй бил үү?
-Миний ээж их үзэсгэлэнтэй эмэгтэй байдаг. Ээж гар бөмбөгийн дасгалжуулагч, эдийн засагч гэсэн хоёр мэргэжилтэй. Тухайн үед спортын салбар цалингаа өгөхгүй асуудал их гардаг байсан. Тэгээд аав спортын замналаа үргэлжлүүлж, ээж эдийн засагч хийх шийдвэр гаргаж байсан гэдэг. Тэр үеэс хойш ээж дасгалжуулагчаар ажиллаагүй ээ.
-Спортын гэр бүлд өссөн хүүхэд хатуужилтай болдог гэдэг. Та хоёрыг хэрхэн хүмүүжүүлсэн бэ?
-Дүү минь зургаан настай байхдаа л өөрөө спортыг сонгож байсан. Тэгэхээр тэр үеэс л дүү минь спортоор хүмүүжиж ирсэн дээ. Үнэнийг хэлэхэд би анх сагсан бөмбөг тоглож эхлэхдээ гэр бүл болон бусдын нөлөөнөөс болж бэлтгэл хийж эхэлсэн. Яг хичээллээд л, энэ спортод дурлаж байсан даа.
(2).jpg)
-Эргэж дээд лигт эсвэл гаднын багт тоглох бодол бий юү?
-Зөвхөн сагсан бөмбөгийн тамирчнаар насаараа амьдрах бодолгүй байгаа.
-Тэгвэл дүүгээ тамирчных нь хувьд хэрхэн хардаг вэ, их бахархдаг байх даа?
-Миний дүү юу хийхээ хамгийн сайн мэддэг тамирчин. Өнөөдрийг хүртэл амжилтынхаа төлөвлөгөөг өөрөө гаргаж, түүнийхээ дагуу бүгдийг хийж байгаа. Зан аашны хувьд анх танилцаж байгаа хүмүүст дотогшоо, дуугүй санагддаг байх. Харин дотносоод хамт байхаар их хөгжилтэй хүүхэд дээ. Ахдаа их эрхэлнэ шүү дээ. “Агаа сүүлийн удаа” гээд л өдөрт хэд хэдэн удаа гуйдаг. Дүү минь сайн явж байвал л ах хүний жаргал тэр шүү дээ.
-Анхны бүхэн хүний сэтгэлд хамгийн тод үлдсэн байдаг. Анхны тэмцээнийхээ талаар эргэн дурсаач?
-Арваннэгдүгээр ангидаа дүүргийн тэмцээнд “Этүгэн” багтай хамтарч оролцоод, танилцаж, найзууд болж байлаа Дараа нь оюутан болоод дээд лигт тоглож эхэлсэн. Тэгээд л “Этүгэн ирвэсүүд” багтайгаа их сургуулиа төгстөл оюутны лигт тоглосон доо. Багтайгаа хамт тоглосон хоёр дахь жилдээ оюутны лигийн аварга болж байлаа. Мөн сүүлийн хоёр жилдээ багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэсэн. Үргэлж итгэл хүлээлгэдэг байсан О.Баярцогт багшдаа баярлалаа.
-“Этүгэн ирвэсүүд” багийнхныхаа талаар яриа дэлгээч?
-Бидэнд бэлтгэл хийх цаг хомс байсан ч бэлтгэлээс гадуур нэг баг болж чадаж байсан нь хүчтэй болгож өгдөг байлаа. 2019 оны оюутны лигээс манай эмэгтэй, эрэгтэй хоёр баг аварга болж байлаа. Аваргаа аваад, бөөнөөрөө сургуулийнхаа зааланд очиж, тааз ширтээд “Бид чадчихлаа шүү дээ” гэж бодоод хэвтэх мэдрэмж үнэхээр сайхан байсан.
-Танай багийн тухай, энэ амжилтын тухай ярихад, О.Дөлгөөн, Т.Их-Уул агсныг ярихгүй байж болохгүй байх. Тэд Монголын сагсан бөмбөгийн спортод гялалзаж байсан залуус шүү дээ. Тэднийгээ их санаж байна уу?
-Бидэнд тэднийгээ санахгүй өдөр гэж ховор шүү дээ. “Этүгэн” их сургуулийн зааланд тэдний өмсгөлийг мөнхөлж үлдээсэн.Санахаараа зааландаа очиж, өмсгөлийг нь хардаг. Өмсгөлийг нь харахаар нулимс цийлгэнээд, нэг гүнзгий амьсгаа аваад л гардаг даа.
О.Дөлгөөн ах хурц, дайчин, шаламгай, багийн тоглолтыг амар болгож өгдөг маш сайн тоглогч байсан. Тухайн үед ах минь байсан болохоор л бид аварга авсан байх гэж боддог. Т.Их-Уул маань ч Бэлгэдлийн гарааны шилдэг довтлогчоор шалгарахын сацуу спортын мастер цолны болзол хангаж байлаа. Ах минь дүү нарыгаа “Үргэлж хөгж, бэлтгэл тэмцээн аль нь ч бай өөрийгөө 100 хувь дайчил” гэдэг байлаа. Харин Т.Их-Уул маань “Чи үүнийг хийх гэж байвал тултал хий, чадахгүй бол хая” гэдэг байлаа. Ингээд бодоход тэд адилхан зан ааштай байсан байгаа юм. Хааяа “Тэд минь одоо байсан бол Монголын сагсан бөмбөгийн өндөрлөгт байх байсан” гэж боддог.
-Оюутны лигт байхдаа үнэхээр харамсалтай дуусгаж байсан тэмцээн бий юү?
-Аварга авсныхаа дараагийн тэмцээнд бид дөрөвдүгээр байрт орсон юм. Манай багийн Солгой хочит С.Мөнхбаатар маань талийгаач О.Дөлгөөн ахын пүүзийг өмсөөд тоглож байлаа. Гэсэн ч бэртэл авчихсан. Бидний хувьд хамгийн хүнд, харамсалтай тоглолт байсан даа.
-Багшдаа болон багийнхандаа хандаж үг хэлэх үү?
-Багш маань Т.Их-Уулыг өнгөрсний дараа шантарч, сагсан бөмбөгөө бараг орхиж байлаа. Тэр үед шавь нар нь багшийг дасгалжуулагчаа хийхийг, бусад тамирчинд боломж олгооч гэж ятгасаар байсан. Багш хамгийн сайн сагсан бөмбөгийн тамирчин бэлтгэж чадах цөөн дасгалжуулагчийн нэг шүү дээ. Тийм учраас бид багшдаа хүнд хэцүү үед нь дэм болохыг хүсэж, ер нь шавь нар нь бүгд хамт байхыг, бие биедээ хань болохыг тэр өдрүүдэд илүүтэй хүсэж байсан даа. Одоо дүү нар маань багшийн үгийг сайн сонсоод, амжилттай явааг харах сайхан байна.
(1).jpg)
.jpg)
| Ш.МӨНХИЙН-ОД : МИНИЙ ДҮҮ ЭНХИЙН-ОД ЮУ ХИЙХЭЭ ХАМГИЙН САЙН МЭДДЭГ ТАМИРЧИН |
|
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |