Түүнийг олимп, дэлхийн аварга “үйлдвэрлэгч” эмэгтэй гэвэл онох болов уу. Магад өөрт нь хэтийдэх мэт санагдавч яах аргагүй шавь нараас нь дэлхийн тавцанд зогсох хүчтэй өрсөлдөгч олон бий. Харахад, турьхан биетэй жаахан энэ эмэгтэйн хаанаас ийм хүч чадал, дайчин чанар ундардаг юм бол гэмээр хүчирхэг гэж жигтэйхэн. Хашгирч, орилж, ханарч, хөмрөөд л бэлтгэлийн зааландаа хэдэн бор шавь нартайгаа өдрийг өнгөрөөж, тэднийхээ төлөө өөрийгөө бүрэн зориулсан сайн дасгалжуулагч. Сайн тамирчин бэлтгэх үүрэг авсан юм шиг л хэдэн тамирчдаа зүтгүүлж, хөдөлмөр, байнгын шаргуу бэлтгэлтэй байж л амжилтад хүрч, тив, дэлхийд нэрээ гаргана гэдгийг захигч. "Манайд" байх гарын таван хуруунд багтах эмэгтэй дасгалжуулагчийн нэг.
САМБО, ЖҮДО БӨХИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭГЧ
Самбо, жүдо бөхийн хөгжилд Ш.Цэвэлмаа багшийн оруулж яваа хувь нэмэр дуусашгүй. Цэцэгтэй зүйрлэвэл өдөр бүр усалж, тордож, навч бүрийг нь арчилж, өндөр ургуулж байгаа. Тэгэхээр самбо, жүдо бөхийн дэлгэрүүлэгч гэвэл тохирох болов уу. Түүнд анх Гавьяат дасгалжуулагч О.Эрдэнэт-Од багш “Аварга” дээд сургуулийн өдрийн ангид дасгалжуулагч багшаар ажиллах саналыг тавьсан гэдэг. Барилдах халуун хүсэлдээ шатаж, тэмцээнээс тэмцээний хооронд жигүүрлэн явж байсан түүнийг зогсоогоод байсан ганц зүйл нь бэртэл байж. Барилдах бүрд л бэртээд байж. Тамирчны хувьд гунигтай зүйл ч магад түүнийг дасгалжуулагчийн зам руу түлхэж байсан хувь тавилан юм уу ч гэж ойлгож болмоор. О.Эрдэнэт-Од багш түүний байр байдлыг ажигласан уу, эсвэл дасгалжуулагч болоход авьяас, чадвар, нөөц бололцоо байгааг ч анзаарсан уу багшлах санал тавьсан нь хумигдсан жигүүрийг эргэн дэвүүлэх шиг баяр байсан болов уу. Эндээс л жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч гэх хүндэт албыг хаших замнал эхэлж, дасгалжуулагч гэсэн гарчигтай түүний спорт дахь номын хуудас эндээс эхэлсэн.

Түүнээс өмнө...
Ирээдүйд илүү ч амжилт гаргах сайн тамирчин байсан болов уу, тэр. Юутай ч тамирчин байхдаа Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн байдаг. Үүнийгээ “Шалихгүй ээ” хэмээн чамлангуй ярьсан байгааг нь уншаад, “Хэрвээ би тамирчнаараа үргэлжилсэн бол...” гэх бодол түүний дотор битүүхэн тээгдэн явдгийг таамагласан юм. Гэхдээ энэ л бодлоо дүүргэж, магад түүнээс ч илүү баярладаг нь шавь нар нь байх аа. Амжилт гаргаж байгаа охид бүрийнхээ тоогоор баярлаж, жаргадаг байх. Спортод тэр есдүгээр ангиасаа л орсон юм билээ. Жүдо гэх амаргүй боловч ухаан, мэхээр хосолсон төрөлд өөрийгөө сорьж, анхлан үүсгэн байгуулагчдынх нь нэг Ч.Машбат дасгалжуулагчийн шавь болсон байдаг. Сайн багшийн шавь, өөрөө ч сайн багш.
-ЖҮДОГИЙН ОХИДЫН “ЭЭЖ”-
Тэр шавь нараа “Охид” гэнэ. Өөрийн хүүхэд шигээ шавь нартаа санаа тавьж, хайрлана. Гэхдээ хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг журмаар хатуу ширүүн байж, дэг журамтай, тэсвэр тэвчээртэй байхыг ямагт баримталж, бэлтгэлээ хийнэ. Дотроо бол хачин их хайрлаж, цөмийг нь "хоолонд нь хүргэх сэн" гэж мэрийнэ. Ийн мэрийснийх нь ачаар түрүүчээсээ амжилтын тугнаас атгаж, тив, дэлхийд нэрээ гаргаж яваа. Үүний тэргүүн эгнээнд, дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Одончимэг, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, Ази тивийн хошой аварга, ОУХМ Л.Лхамдэгд, Азийн наадмын аварга, ОУХМ Г.Наранчимэг гээд бий, бий. Монголын жүдогийн тамирчдын өнгөнд түүний охид зуузай холбон давхиж яваа.

-СЭТГЭЛЗҮЙЧ-
Ш.Цэвэлмаа багш ганцхан дасгалжуулагчаар ажиллаад зогсохгүй, шавь нарынхаа хамгийн сайн сэтгэл зүйч. Тамирчин хүн сэтгэлээрээ барилддаг гэдгийг тэр ойлгуулж, сэтгэл санаагаар өндөр, бүрэн дүүрэн төвлөрч ажиллах хичээлийг ч ордог. Өөрөө ч өндөр сэтгэлзүйтэй багш. Мөнхүү мэдрэмж хамгийн чухал гэдгийг онцлогч. Тэрбээр олимп, дэлхийн аварга М.Уранцэцэг энэ чадварыг хамгийн сайн эзэмшсэн гэдэг. Анх Урнааг өөр дээр нь ирэхэд бярдахаас өөр зүйл үгүй хүүхэд байна гэж чамлаж байсан юм билээ. Харин дараа нь заасныг их сайн давтдаг, барилдахдаа мэдрэмж сайтай байгааг олж харж, түүгээр нь хөгжүүлсэн тухайгаа ярьсан байдаг. Түүний арга барил ердөө л энэ. Шавь нарынхаа хэн, ямар онцлогтойг харж, тэр дагуу бэлтгэдэг. Түүний ийм л арга текник, ухаан бодлоос хэчнээн аварга, хэчнээн гавьяат, Хөдөлмөрийн баатар төрөхийг таашгүй юм.

-ДАЙЧИН-
Бэртэл гэмтлийн улмаас барилдаж чадахгүй байхдаа ч тэр эдгээгээд л дэвжээнд гардаг дайчин нэгэн байсан юм билээ. Дараа нь дасгалжуулагч болоод бүр ч дайчин болж, эхлүүлсэн зүйлийнхээ эцсийг нь үзэж, бэлтгэсэн хүүхдүүдийнхээ үр дүнг заавал гаргадаг зан нь түүнийг өдгөө жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах гол тулгуур. Бэлтгэлийнхээ зааланд хүүхдээ хөхүүлэнгээ хичээлээ орж байсныг нь мэдэхгүй хүн үгүй байх. Түүний бодолд хэдэн бор шавь нар нь л эргэлдэж, хэнийг хэрхэн, ямар тэмцээнд явуулах вэ, ямар мэх, ур ухааныг суулгах вэ гэж бодсоор өдөр бүр бэлтгэлийн талбарт тэр "дайтагч". Арав гаруйхан настай анх спортод орж, өөр өөртэйгээ дайтаж сурсан охин өнөөдөр өөрийнх ярьдгаар спортын хэдэн охидоо хэрхэн хүний зэрэгт, тамирчин шиг тамирчин болгох вэ гэсэн бодлын гүнд хатаж, эрж хайж, гярхай ажиглаж, хамт шаналж, зовж, өвдөж, баярлаж, гуниж яваа эмэгтэй. Үндсэндээ жүдо, самбо гэх спортын хоёр төрөлд өөрийн гэсэн бүхнээ өгч, түүгээрээ өөрөө ч тэтгэгдэн амьдарч яваа хүн бол Ш.Цэвэлмаа багш.
| ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Ш.ЦЭВЭЛМАА ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА АА БЭЛТГЭСЭЭР Л... |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |