Алдарт хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням агсны тайлбарыг фанатууд нь мөн ч үгүйлж байна даа. “Катар-2022” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийг түүний тайлбараар эхлүүлэхэд Монгол даяараа л омогшиж, огшиж, баярлаж, битүүхэндээ хайртай хөлбөмбөг тайлбарлагчаа хачин ихээр үгүйлж суулаа. Энэ өдрүүдэд яах аргагүй түүний сэтгэл огшоож, хийморь сэргээсэн тайлбаруудын орон зай дутаж байна. Өдийд тэрээр байсан бол
Эрээн асрын өмнө зодог өмсөн дэвсэж
Эртэй, бяртай бөхчүүдтэй мөр зэрэгцэж яваагүй ч
Үе тэнгийн нөхөдтэйгээ шороон талбайд тоглож
Өвдөг, тохой хоёроо шалбалж явсан удаатай
Би хөл бөмбөгийн фанат аа...гээд л онгирч суух байсан биз. Ёстой чиг хэн хүнээс илүү гэгэлзэн догдолж, баярлан хөөрч, бүр “нисэж” явсан үе нь яах аргагүй хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн байдаг байх. Телевизийн буйдхан өрөөнд дэлхийн хөлбөмбөгийн одуудын нэрийг өөрийн хүүхдийн нэр шигээ дуудаж, хөөрч, дэвэрсэн өдрүүд нь яг өдийд дөө гэж бодоход фанатууд нь хоосорч суугаа нь аргагүй. Түүнээс үг сонсож, тайлбарыг нь үлгэрлэн суралцдаг байсан залуу хөлбөмбөг тайлбарлагчид ч цаанаа нэг хөнгөн гунигтай Балжаа ахыгаа дурсаж сууна.

Үнэхээр ч дурсахгүй байхын аргагүй билээ. Монголчуудыг хөлбөмбөгтэй ойртуулж, гайхалтай оносон зүйрлэл тайлбаруудаараа энэ спортод дурлуулсан хүн бол тэр. Энэ удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг туршлагатай, чадвартай, авьяастай тайлбарлагчид сайхан л хүргэж байна. Гэхдээ “Сүрэг адуун дундаас сүргийн манлай нь би гэсэн шиг сугараад л гараад ирж байгаа тэр Торрэсийг хараач ээ...”, Маню Барса хоёрын тоглолт дээр “За энэ хоёр баг айдасийн даваа уруудаад зуузай холбон давхиж байгаа хоёр баг байгаа юм даа",
"Пүүзнээс нь газрын үнэр
Подвалкнаас нь тэнгэрийн үнэр
.jpg)
Түүний охин нь “ Аавын хамгийн Аавын хамгийн үнэнч, хамгийн сайн дэмжигч нь миний эмээ байлаа. Хөл бөмбөг сонирхдоггүй хэрнээ хүүгийнхээ тайлбарыг сонсохын тулд, хоолойг нь чихээрээ мэдрэхийн тулд зурагтаа асаачихаад буйдан дээрээ хэвтэж байдаг. Мөн ч олон шөнө нойргүй хоносон. Ямар сайндаа нэг шөнө аав доод лигийн тоглолт тайлбарлаж байхдаа “Энэ хоёр багийг би ч мэдэхгүй юм байна. Ямар ч хоёр сураггүй баг тоглоод байгаа юм. Энэ тоглолтыг Монголд ганцхан л хүн үзэж байгаа байх. Тэр нь миний ээж” гээд ярьсан гэсэн. Тэрийг нь эмээ үнэхээр л сонсоод хэвтэж байсан байхгүй юу” гэж ярьсан байдаг. Үнэхээр чиг гэр бүлийнхэн нь түүний үнэнч дэмжигч, үзэгч байсан. Анх тэрбээр хөлбөмбөгт дурлаж эхэлсэн үеийн түүх нь мөн их сонин. Тэрээр Сант сумын сургуулийн зургадугаар ангийн сурагч байхдаа олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амрах хүүхдүүдээс ганцаараа халзан толгойтой байжээ. Тэгээд ичээд өрөөнөөсөө гарахгүй байхдаа Испанид болж байсан хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтууд телевизээр гарч таараад анх хөлбөмбөгт дурласан гэдэг. Ингэж л хүссэн зорьсон, өөрийг нь соронз шиг татаж явсан зүйлийнхээ ирмэг зүрх нь болж явсаар тэр буцсан. Түүнийг дурсаж, санагалзсан тамирчид, хөлбөмбөгийн фанат, “Балжинням ч нээрээ хачин сайхан тайлбарладаг шүү” гэж түүний тайлбарыг үзэх дуртай ард түмэн өнөөдөр түүгээр дутаж, хөлбөмбөгийн тайлбарыг давсгүй хоол мэт амтгүйхэн үзэж сууна. Цөм л хэрэв Балжаа тайлбарлагч байсан бол одоо ингэж л хэлэх байсан даа гээд алдарт ишлэлүүдийг нь ам уралдан ярьж, зарим нь дуурайн хэлэх гэж оролдож байгаа нь лавтай. Бүр зарим нь хөлбөмбөг үзэхгүй ч суугаа байж мэдэх юм. Гэлээ гээд яах билээ. Тэр байхгүй, буцсан. Хөлбөмбөгийн тайлбарлагч гэх гайхам авьяасаа дэлгэцийн хальсанд үлдээгээд буцсан.
Сэлэнгийн хөвөөнд эмээтэйгээ өссөн
Сэлэхийг нь биш орилохыг нь сурсан
Балжинням тайлбарлалаа үзэгчид ээ..гэж өөрийгөө зарлаад тоглолтоо дуусгадаг байсныг нь монголчууд бараг цээжээр мэднэ байх. Ёстой л Сэлэнгэ нуурын хөвөөнд эмээ дээрээ өссөн сахилгагүй бор хүү санамсаргүй хоёр тохиолдлоор хөлбөмбөг үзэж, үүрд дурлаж, дараа нь түүнийхээ тайлбарлагч болж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж амьдарсан. Орос хэлний багшаар төгсөж, сургуульд багшилдгаас бусдаар хөлбөмбөгт хамаг бүхнээ өгч, хөлбөмбөгийн төлөө л төрсөн гэмээр байсныг нь охин нь мөн ярьсан байдаг. Тэрбээр “Аавыгаа анхны тайлбараа хийх гээд ТВ9 телевизийн байр руу 25 жил цуглуулсан тоглогчдын тухай сонины хайчилбараа шар торонд хийгээд гэрээсээ гарч байсныг мартдаггүй юм. Тэрнээс хойш л хөл бөмбөгийн жинхэнэ тайлбарлагч болох замнал нь эхэлсэн дээ. Анхны тайлбараа хийж байхдаа “Би үнэхээр чадах юм байна. Энэ л миний амьдрал юм байна” гэдгийг мэдэрсэн, хамгийн жаргалтай байсан гэсэн дээ, миний аав. Аав минь хөл бөмбөгийн төлөө бүхий л амьдралаа зориулсан, харамсах зүйлгүйгээр, чин үнэнчээр энэ спортын төлөө амьдарсан хүн. Аавд хөл бөмбөггүй өдөр гэж байгаагүй” гэж ярьсан байдаг. Ийм л хөлбөмбөг гэх спортын төлөө хүсэл мөрөөдөл, өөрт байгаа бүхнээ өгсөн Монголын алдарт хөлбөмбөг тайлбарлагч, Сэлэнгийн хөвөөн өссөн бор хүүг өнөөдөр монголчууд үгүйлж сууна. Тэр ч магад өнөөдрийг, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ үгүйлэн суугаа болов уу.
| Э.БАЛЖИННЯМЫН ТАЙЛБАРЫГ ФАНАТУУД НЬ ҮГҮЙЛЖ БАЙНА ДАА |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |