Монгол Улсаас төрсөн гурав дахь, Сэлэнгэ аймгаас төрсөн анхны эмэгтэйчүүдийн Олон улсын шатрын их мастер цолтон тэрбээр ёстой л нэг хожлын нүүдэл шиг сонголт хийлээ дээ. Олон улсын шатрын их мастер А.Энхтуул ийм л бүсгүй юм. Тамирчин хүний мөн чанар энд л тодордог болов уу. Тэр эх орноосоо хэзээ ч хувирашгүй мөн чанараа энэ удаагийн сонголтоороо тод харуулж, үүрд эх орныхоо оюунлаг охин нь байхаар тангараг өргөлөө. Тиймээс түүнд бид баярлалаа гэж хэлэх нь зүйтэй.
-НҮҮДЭЛ БҮРТЭЭ ХОЖЛООР ЖИГҮҮРЛЭСЭН ОН ЖИЛҮҮД-
А.Энхтуул есөн настайгаасаа шатар нүүж эхэлсэн байдаг. Тэгээд 13 насандаа Монгол Улсын шатрын дэд аварга болсон. Үргэлжлүүлэн шатрын дээд амжилтыг тогтоож, 2008 онд Дэлхийн шатрын холбооны эмэгтэйчүүдийн олон улсын мастер цолны хоёр нормыг биелүүлсэн амжилтын түүх бий. Ингэж тэр өсвөр наснаасаа нүүдэл бүртээ хожно гэж итгэж, хожихын төлөө хичээсээр өдгөө манай улсын шатрын спортын тэргүүн эгнээний байлдагч болсон. Түүний шатар дурлаж, өөрийгөө сайжруулж, бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээн, уралдаанд оролцож байсан он жилүүд бол нүүдлээс нүүдлийн хооронд өнгөрсөн. Үргэлж оюун бодолдоо нүүж, хэрхэн өрсөлдөгчөө ялах тухай бодол эргэлдэж байсан нь лавтай. Ийм халуун хүслээр өдгөө 19 жил нүүсэн тэрбээр одоо бол тулхтай, нухацтай, чамбай тоглогч болсон.
Бодол ухаан нь улам тэлж, илүү уужуу тоглогч болж тогтсон.

-ДАХИАД Л АЛТ-
Хамгийн сүүлд гэхэд тэрбээр Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээнээс алтан медаль хүртсэнээр амжиотаа ахиулсан. Тэр улам л асаж, дүрэлзэж, шатрын спортын гүн рүү “шумбаж” байгаа тамирчин. Тэр “Шатрын хөлөг бидний амьдрал оршиж байгаа мэт санагддаг.Шатар бол дуусашгүй, хязгаар нь үл үзэгдэх шинжлэх ухаан. Их сэтгэл хөдөлгөм байдаг” гэж ярьсан байдаг. Хийж байгаа хүн л тэр зүйлийнхээ сайхныг мэдэрдэг шиг шатрын сэтгэл хөдөлгөм, өрсөлдөөнт, шар хорыг буцалгадаг үйл явц түүнд бр суужээ. Одоо бараг орсон тэмцээн бүртээ хожил авч, тэргүүлдэггүй юм гэхэд заавал ямар нэгэн амжилтыг бол зоолттой үзүүлж байна.
Шатрыг амьдрал гэж харж, шатрын амьдралд өгсөж, уруудаж, зовлон, жаргалыг нь тэнцүү мэдэрч суугаа тэр.

-ШАТРЫН БАГШ-
Түүнийг бид мэднэ. Илүү олон амжилт гаргахыг нь мэднэ. Гэхдээ шатрын ямар багш вэ гэдгийг нь төдийлөн мэдэхгүй. Ганцхан өөрийгөө л харуулаад, өөрийгөө л бэлдээд байвал утгагүй. Хүмүүс улиг болсон зүйлд дургүй. Үндсэндээ “Олон улсын хэмжээний шатрын их мастер А.Энхтуул медаль авлаа, амжилт тогтоолоо” гэх нь бидэнд хэвийн зүйл шиг болсон. Харин тэр өөрийгөө хувааж, илүү олон болгож өсгөж байгаа нэг зүйл нь багш. Олон ч шавь нартай болсон. Тэрбээр “Би шавь нартаа гэхээс илүү юун түрүүнд эцэг, эхчүүдэд нь хүүхдийнхээ зорилгыг зөв тодорхойлохыг зөвлөдөг. Тууштай хичээлэх үү,эсвэл дундаас нь орхих уу гэж. Харин шавь нартаа хожих нь чухал биш, хамгийн гол нь сайн өрөг гаргах нь чухал гэж хэлдэг” гэж ярьсан байдаг. Энэ л түүний багшлах онцлог болов уу.
Ирээдүйд оюуны спортод амжилт гаргах хүүхдүүдийг тэр ийн бэлдэж байна.

| БАЯРЛАЛАА, А.ЭНХТУУЛ АА |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |