Оны шилдэг хөл бөмбөгч шалгаруулах “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслол Франц Улсын нийслэл Парис хотын Шателет театрт боллоо.
2021 оны хамгийн шилдэг хөл бөмбөгчөөр “Парис Сент-Жермен” клуб болон Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси шалгарч, “Алтан бөмбөг”-ийн шагналыг долоо дахь удаагаа хүртсэн байна. Ингэснээр Лионель Месси “Алтан бөмбөг” шагналыг хамгийн олон удаа хүртсэн хөл бөмбөгч болж, түүхэн дээд амжилт тогтоогоод байгаа юм.
Лионель Месси өмнө нь 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019 онуудад оны шилдэг хөл бөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналыг хүртэж байсан.
Харин долоо дахь удаагаа хүртэж, түүхэн дээд амжилт тогтоосон талаараа Лионель Месси “Энд дахин ирэх сайхан байна. Хоёр жилийн өмнө энэ тайзан дээр гарахдаа “Миний хамгийн сүүлчийнх” гэж бодож байлаа. Харин одоо таарсан хүн бүр л намайг хэзээ тэтгэвэртээ гарахыг асууж эхэлсэн ч, Парист ирсэндээ маш их баяртай байна.
“Копа-Америк”-ийн аварга болж, ард түмэнтэйгээ баяраа тэмдэглэсэн онцгой жил байлаа. Би маш олон жилийн замналтай. Энэ жил ямраар дурсагдаж үлдэхийг мэдэхгүй юм. Гэхдээ энэ жил хүнд, хэцүү цаг үе, асар их шүүмжлэлийн дараа Аргентины шигшээ багтайгаа аваргалсан онцгой жил байлаа” хэмээжээ.
Францын нийслэл Парис хотын Шателет театрт болсон энэ удаагийн “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолыг нэрт хөл бөмбөгч Дидеь Дрогба хөтөлсөн бөгөөд 2021 оны “Алтан бөмбөг” шагналд дэлхийн өнцөг булан бүр дэх 180 сэтгүүлчийн санал хураасан байна.
2021 оны “Алтан бөмбөг”-ийн шилдгийн жагсаалтыг Лионель Месси тэргүүлж, “Алтан бөмбөг” хүртсэн бол хоёрдугаар байранд “Байерн Мюнхен” клуб болон Польшийн шигшээ багийн довтлогч Роберт Левандовски, гуравдугаарт “Челси” клуб болон Италийн шигшээ багийн хагас хамгаалагч Жоржиньо, дөрөвдүгээр байранд “Реал Мадрид” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Карим Бензема жагсжээ.
| Лионель Месси долоо дахь “Алтан бөмбөг”-өө хүртэж, түүхэн дээд амжилт тогтоолоо |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
Туялзуур сэлэмний сонирхогчдын улсын аваргууд тодров
2026-11-08 18:29:54
Э.Ариунтамир Унгар Улсын улсын аваргад амжилттай оролцжээ
2026-11-08 13:19:22
Хүнд даацын цахилгаан машин цэнэглэх "Ногоон Өртөө" Замын-Үүдээс эхэллээ
2026-11-08 12:43:16
“Дакар-2026” олимпын наадамд манай тамирчид өнөөдөр гурван төрөлд өрсөлдөнө
2026-11-08 10:59:56
Хятад Улс 2030 он гэхэд 40 сая цахилгаан авто машины цэнэглэх байгууламжтай болно
2026-11-08 10:31:14
Г.Баяндүүрэн байлдааны самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга боллоо
2026-11-08 10:23:01
Үндэсний үйлдвэрлэгчид “BAZAAR BERLIN 2026” үзэсгэлэнд оролцож байна
2026-11-08 10:00:02
ОХУ-ын Сахагийн тэмцээнээс Г.Хангайбаяр мөнгө, Б.Эрдэнэзаан хүрэл медаль хүртжээ
2026-11-08 09:30:01
2026-11-08 07:20:00
Монгол Улсын гал унтраах, техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-08 07:10:00
Вена хотод таеквондо-гийн “ITF 60 th Anniversary Summit” арга хэмжээ болж байна
2026-11-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |