Нишия Момижи энэ жилд Ром хотод болсон скейтбординг буюу дугуйт тэшүүрийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, зуны олимпын наадамд оролцох эрхээ авч байлаа. Түүнийг харсан энэ спортыг сонирхогчид “Нишия ур чадвараасаа гадна заль, мэх сайтай” гэх. Дугуйт тэшүүрээр гулгах спортод заль, мэх ч хэрэг болдог аж. Нишия Момижи өдгөө дөнгөж 13 настай.
.jpg)
Энэ жилийн “Токио-2020” зуны олимпын XXXII их наадмыг чимж байгаа зүйл нь шинэ спортын төрлүүдээсээ гадна түүнийг даган орж, ирж буй шинэ үеийн хүүхэд, залуус. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон энэ наадамд хүүхэд, залуус олноор оролцох болсныг сайшааж байсан ч хэн ч түүнийг 13 насандаа олимпын аварга болно гэж төсөөлөөгүй биз ээ. Өнгөрсөн даваа гарагт “Токио-2020” зуны олимпын наадмын эмэгтэйчүүдийн дугуйт тэшүүрээр гулгах тэмцээн болж өндөрлөсөн. Уг тэмцээнд 13-хан настай Японы шигшээ багийн тамирчин Нишия Момижи гурван үзүүлбэрээр нийт 15.26 оноо цуглуулж, алтан медаль хүртсэн юм. Тэрбээр Япон Улсын түүхэн дэх хамгийн залуу олимпын аварга болсон билээ.

Уншигч та бүхэнд “Токио-2020” зуны олимпын наадмын чимэг болж чадсан 13 настай Нишия Момижиг энэ удаагийн онцлох тамирчнаар танилцуулж, түүний олимпын наадмын алтан медалиа хүртсэнийхээ дараа өгсөн бяцхан ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-13 насандаа олимпын наадамд түрүүлж, эх орондоо түүх бүтээсэнд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Эх орныхоо түүхэн дэх хамгийн залуу олимпын аварга болж, анх орсон олимпын наадамдаа түрүүлсэн дээ үнэхээр их баяртай байна. Зуны олимпын наадамд оролцож, түрүүлэх бол миний мөрөөдөл байсан. Харин мөрөөдөлдөө хүрч чадлаа. Би олимпын наадмын тайзан дээр хамгийн хөгжилтэй, эрх чөлөөтэйгөөрөө байлаа. Одоо л өөрийгөө маш их аз жаргалтай байгааг мэдэрч байна. Цаашид илүү олон олимпын наадамд оролцохыг хүсэж байна.
-Анх яагаад дугуйт тэшүүрээр гулгах спортоор хичээллэх болсон юм бэ?
-Аав минь намайг хичээллүүлж, өдий зэрэгтэй, энэ тавцанд ирэхэд маш их тусалсан. Надад бүхнээ зориулж, бүх чадлаа дайчилсан. Би ганцхан өөрийнхөө бус аавынхаа ч мөрөөдлийг биелүүлж чадсан.
.jpeg)
-Зуны олимпын их наадмын тайзан дээр анх гарахад ямар санагдаж байв. Их сандарсан уу?
-Эхний үедээ үнэхээр их сандарч байсан. Харин дараа дараагийн үеүдэд сандрах маань гайгүй болж, өөрийгөө төвлөрүүлж, бүрэн хүчээ дайчилж чадсан юм болов уу.
-Скейтбординг буюу дугуйт тэшүүрээр гулгах спортоор дамжуулж хүмүүс юу хэлж, илэрхийлэхийг зорьдог юм бэ?
-Тэшүүрээр гулгах үнэхээр зугаатай, хөгжилтэй. Энэ төрлийн спортыг туршиж үзвэл үнэхээр сайхан байж, аз жаргалтай болох болно. Тийм ч учраас би хүн бүрийг тэшүүрээр гулгах спортын төрлөөр хичээллэж үзээсэй гэж боддог юм. Харин миний хувьд энэ спортоо хийхдээ аз жаргалтай байж, үзэгчдэд хөгжилтэй харагдаж, тэр хүмүүс аз жаргалыг бэлэглэе гэж боддог.
-Ирээдүйд юуг зорих вэ. Мөрөөдлөө биелүүлчихлээ. Харин үүнээсээ цааш илүү хүссэн зүйл бий юу?
-Би дэлхийн бүх хүмүүс мэддэг алдартай тамирчин болмоор байна. Мөн 2024 онд Парист болох зуны олимпод ч гэсэн түрүүлэхийг хүсэж байна.

| “Токио-2020” олимпын наадмын онцлох тамирчин НИШИЯ МОМИЖИ |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
Туялзуур сэлэмний сонирхогчдын улсын аваргууд тодров
2026-11-08 18:29:54
Э.Ариунтамир Унгар Улсын улсын аваргад амжилттай оролцжээ
2026-11-08 13:19:22
Хүнд даацын цахилгаан машин цэнэглэх "Ногоон Өртөө" Замын-Үүдээс эхэллээ
2026-11-08 12:43:16
“Дакар-2026” олимпын наадамд манай тамирчид өнөөдөр гурван төрөлд өрсөлдөнө
2026-11-08 10:59:56
Хятад Улс 2030 он гэхэд 40 сая цахилгаан авто машины цэнэглэх байгууламжтай болно
2026-11-08 10:31:14
Г.Баяндүүрэн байлдааны самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга боллоо
2026-11-08 10:23:01
Үндэсний үйлдвэрлэгчид “BAZAAR BERLIN 2026” үзэсгэлэнд оролцож байна
2026-11-08 10:00:02
ОХУ-ын Сахагийн тэмцээнээс Г.Хангайбаяр мөнгө, Б.Эрдэнэзаан хүрэл медаль хүртжээ
2026-11-08 09:30:01
2026-11-08 07:20:00
Монгол Улсын гал унтраах, техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-08 07:10:00
Вена хотод таеквондо-гийн “ITF 60 th Anniversary Summit” арга хэмжээ болж байна
2026-11-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |