• Өнөөдөр 2024-04-26

Ардчилсан намыхан нэгдэх уулзалт хийжээ

2022-09-29,   566

        Ардчилсан нам 2020 оны сонгуулиас хойш хуваагдаж, өнөөдрийг хүртэл асуудлаа бүрэн цэгцэлж чадаагүй байгаа билээ. Улмаар намын дарга, тамга тэмдгийн маргаантай асуудлаас болж, өнөөдрийг хүртэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа гэх шүүмжлэл ч бий. 
 
      Тэгвэл Ардчилсан намын лидерүүд болон гишүүд өнөөдөр уулзаж, дахин нэгдэх тал дээр санал нэгджээ. Энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “...Хүний гар их хүчтэй юм. Гар гараа барилцах, хоорондоо уулзалдах нь ямар ч хэл ам, атаа хорсол, ан цавыг анагаах чадалтай аж. Монголынхоо төлөө хэн ч бай, хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, барьсан чулуугаа газар хаяж, гомдлоо залгиж чадах ёстой. Чадлаа. Уулзлаа. Ярилаа. Асуудлыг гар гартаа авлаа. Бусдын тоглоомд ордог цаг зогслоо. Өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэхээр тохирлоо...” хэмээн цахим хаягтаа нийтэлсэн байна.
 
          Тус уулзалтад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, тус намын лидер гишүүд болох Э.Бат-Үүл, Б.Батбаяр буюу Баабар, Да.Ганболд, С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж тэргүүтэй Ардчилсан намын гишүүд уулзжээ.
 

Ардчилсан намыхан нэгдэх уулзалт хийжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-29 21:20:15
    настан: ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛ ТАМГАНЫ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛЭЭС ӨӨР ХИЙХ ЮМ БАЙХГҮЙ ЮМ УУ. ӨВӨЛ ХАВАР НААД ТАМГАА ИДЭЭРЭЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-29 21:19:15
    Ард түмэн : ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН ЮМ НУУД . ХҮРЗЭЭ БАРИАД ТАРИА БУДАА ТӨМС ХҮНСНИЙ НОГООГОО ХУРААЛ ДАА ХҮЙТРЭХЭЭС ӨМНӨ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-29 14:57:34
    Иргэн: ХЭДЭН ХУЛГАЙЧ ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙХЫН ТУЛД ЦУГАЛЖ ХОР НАЙРУУЛЖ, МОНГОЛД АРЧИЛСАН НАМ ХУВИЙН КОМПАНЫ ДҮРЭМЭЭР АЖИЛЛАДАГ ШҮҮ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188