Италийн Ром хотод байрлах Колизей театрын хамгийн захад суух үзэгчдэд ч хоорондын яриа, дуу хоолойгоо хүргэхийн тулд тухайн үеийн жүжигчид хоолойн бяр, чадлаа уралдуулж байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Дорноговь аймгийн Сайншанд сумын 14 цэцэрлэгийн багш, ажилтнууд өнгөрсөн амралтын өдөр МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Надмидын зохиолуудаар “Саран хөхөө” театрт жүжигчилсэн тоглолт үзүүллээ. Тэд “Саран хөхөө” театрт микрофон хэрэглэхээс татгалзаж, хоолойн бядаа ашиглан тоглолтын турш өнөө темпээ алдахгүй байсаар жүжгийг төгсгөсөн нь нэн сонирхолтой. Жүжигчилсэн тоглолтын уралдааныг зарлаад удаагүй ч цэцэрлэгийн багш, ажилтнууд идэвхтэй оролцож, сурагчид, эцэг эхчүүдэд зориулан тайзны соёлыг сурталчилсан жинтэй тоглолт зохион байгуулсан гэж хэлж болно. “Ганц шөнийн дотор бэлдээд орсон” гэх багш нарын яриа ч мөн чих дэлсэнэ.

Эртний Ромын домогт өгүүлснээр нийтийн тооллын 70-80 онд Колизей театрыг барьж байгуулсан нь ард олонд соёлыг сурталчлан таниулсан төдийгүй театрын урлагийг анхны эхээр нь бүрэн хүргэж байсан гэх. Нэг талаараа хоолойн хүч, цар хүрээ нь дуучин, жүжигчинд тавьж болох шалгуур мөн. Жүжигчилсэн тоглолтын хэсгүүд дээр хоолоо бэлдэхийн тулд мах хэрчих, оторт яваа айл хонь төхөөрч, мах чанан түүнийгээ зооглох зэрэгт үнэнхүү реалист шинжийг ашиглаж чадсаныг дурдах нь зүй. Театрын тайзан дээр, ялангуяа тоглолтын дундуур чанасан мах идэх, хөлдүү мах хэрчих зэргийг үзэгчид урьд өмнө нь харж байгаагүй болов уу. Нэгэн жүжгийн гол хэсэгт ууртай нөхөр нь гэртээ бухимдсаар ирж, данхаа шүүрч, цоргоор нь цай залгилахад жүжигчний завжаар нь үнэхээр цай урсаж байхыг харах үзэгчдэд сонирхолтой байсан биз. Тэд театрын соёлоос мартагдсан, аль эсвэл бидний хаяж, гээсэн байж болох соёлыг Догшин хутагт, соён гэгээрүүлэгч Д.Равжаагийн үүсгэн байгуулсан “Саран хөхөө” театрт буцаан авчирсан нь “Тэгээс эхэлсэн бүхэн тэг дээрээ эргэн очдог”-ийг сануулна.
Жүжгүүдээс балчир сурагчид соёлоос гээгдсэн талыг нь олж харахын зэрэгцээ инээд хөөрөөр дүүрэн гэрийн зүг мордоцгоосон нь уг жүжигчилсэн тоглолтын гол үнэ цэн байлаа. 188 жилийн арвин түүхтэй “Саран хөхөө” театрыг ноён хутагт Д.Равжаа байгуулснаар нүүдэлчин соёлтны театрын урлагийн анхны суурь болсон юм. Харин энэ театраас тайзны урлагийг үнэт шинжүүд одоо ч урсан гарсаар байх аж. МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Надмидын 95 жилийн ойг тохиолдуулан уг жүжигчилсэн тоглолтыг А.Эрдэнэ-Очирын нэрэмжит аймгийн Төв номын сантай хамтран зохион байгуулжээ. Цэцэрлэгийн багш, ажилтнууд зохиолч Н.Надмидын өгүүллэг, хүүхдийн зохиол, жүжгийн зохиол зэргээс сонголтоо хийн өөрсдөө найруулан анх удаа тайзан дээр амилуулсан нь тэднийг театрын урлагаар уралдуулсан анхны тохиолдол болсон юм. Тэд өөрсдөө найруулан, жүжигчилсэн хэлбэрээр үзүүлснийг харсан үзэгчид цэцэрлэгийн багш, ажилтнуудын авьяас, чадварыг гайхан магтацгааж байв. Мөн үүнээс өмнө иргэдийн дунд сугалаа явуулж, 50 номын азтан тодруулсан юм.
Зохиолч Н.Надмид нь ОХУ-д Марксизм-Ленинизмийн дээд сургуулийн оройн ангийг төгсөж нутагтаа ирснээр МЗЭ болон дэлхийн II дайны үед олон улстай харилцаа, холбоо тогтоох бичгийн ажилд шамджээ. Тэрбээр “Сүхбаатарын тухай өгүүллэгүүд”, “Хүлээс алдарсан нь”, “Учраагүй танил” зэрэг 10 гаруй ном хэвлүүлсэн бөгөөд түүнийг “Улаанбаатарт суугаа миний аав” киноны зохиолыг бичсэнээр нь уншигчид сайн таних билээ.

| Цэцэрлэгийн багш нарын “Саран хөхөө” театрт авчирсан реализм |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |