"Гэм зэм" постдрамын жүжгийг ирэх сард дахин тоглохоор болжээ. Тодруулбал, Оросын алдарт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн энэхүү жүжгийн найруулагчаар "Альфа", болон "Орфей" театрын ерөнхий найруулагч М.Батболд ажилласан юм. Тус жүжиг нь өнгөрсөн гуравдугаар сард "Орфей" театрт тоглогдсон бол өдгөө үзэгчдийн хүсэлтээр Соёлын төв өргөөнд дахин хоёр өдөр тоглогдохоор болжээ. Өөрөөр хэлбэл, "ГЭМ ЗЭМ" жүжгийг зургадугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Соёлын төв өргөөнд 19:00 цагаас тоглохоор болсон байна.
"Альфа", болон "Орфей" театрын ерөнхий найруулагч М.Батболд нь өмнө нь И.В.Гёте, "Фауст" жүжгийг найруулан тавьсан бөгөөд оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулдаг "Мөнгөн мод" наадмын шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн юм.
"ГЭМ ЗЭМ" ЖҮЖГИЙГ ИРЭХ САРД ДАХИН ТОГЛОНО |
|