XX зууны Монголын хүүрнэл болон жүжгийн зохиолын сод төлөөлөгч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дарма Батбаярын намтар бүхий баримтат бүтээл хэвлэлтээс гарлаа.
Улс төр, нийгэм, соёл урлагийн зүтгэлтэн, цагийг эзэлсэн суу билигтний намтраас бүрддэг “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын шинэ дугаар нь амьд ахуйдаа хэвлэл мэдээлэлд төдийлөн ярилцлага өгдөггүй, өөрийнхөө тухай ярихаас илүү бүтээлээрээ уншигчтайгаа уулзахыг эрхэмлэдэг байсан нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч Дарма Батбаярын амьдрал, уран бүтээлээр "ДАРМА БАТБАЯР" нэртэйгээр ном болон уншигчдын хүртээл болсон нь энэ юм.

Зохиолч А.Амарсайхан энэхүү 15 бүлэг бүхий номыг бүтээхдээ Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Д.Батбаярын гэр бүл, шавь нар, анд нөхөд, хамтран ажиллагсдын сонирхолтой яриа, дурсамж, тэмдэглэлүүд, зохиолчийн өдрийн тэмдэглэл, архивын материал, ховор ярилцлагуудаас эшлэн, нэгтгэн судалж баринтаглажээ.
“ДАРМА БАТБАЯР” ном нь Монголын шинэ цагийн уран зохиолд дурлан шимтэгсдийн ширээний ном, судлаач, шүүмжлэгчдийн гарын авлага болоод зогсохгүй Монголын үндэсний оюун санаа, үнэт зүйл, урлаг соёл, утга зохиолын судалгаа, шинжилгээнд онцгой хувь нэмэр, дэг сургууль болох нь дамжиггүй.
СУУТ ХҮМҮҮНИЙ НАМТАР

Боржигон-Од овогт Дармын Батбаяр нь 1940 оны луу жил Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт “Их Номгоны үзүүр” хэмээх газар төржээ. Сурвалжит гэр бүлээс гаралтай тэрбээр бага наснаасаа эрдэм номонд шамдан суралцаж, уран зохиолд шимтэн дурлаж, авьяас билгээ хөгжүүлж иржээ. Тэрбээр бага дунд сургууль, Москва хотод Геологийн дээд сургууль, МУИС-ийн геологийн анги, 1977-1979 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курс төгссөн ашигт малтмалын инженер, мэргэжлийн зохиолч байсан юм.
Ажил хөдөлмөрийн гараагаа хайгуулын хээрийн ангид геологичоор эхэлж, 1970 онд Монгол Телевизид редактор, 1974 оноос Соёлын яаманд Жүжиг, киноны хэлтэст мэргэжилтэн, 1979 оноос МЗЭ-ийн “Утга зохиол, урлаг” сонины утга зохиолын ажилтан, 1980 оноос “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, 1986-1990 онд Соёлын яамны Мэргэжлийн зохиолч, жүжиг, киноны хэлтсийн дарга, 1990 оноос “Ил товчоо” сонины ажилтан, 1995 оноос Монгол мэдлэгийн дээд сургууль, 1998 оноос кино урлагийн “Бэрс” дээд сургуулийн багш, 2000 оноос ”Их Монгол” дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, багш, 2016 оноос “Шинэ Монгол” сургуулийн зөвлөх багшаар ажиллаж байлаа.
Соён гэгээрүүлэгч, нэрт зохиолч Дарма Батбаяр сүүлийн хорь гаруй жил багшилж, уран зохиолын олон авьяастныг “төрүүлэн” гаргаж, эрдэм судлалын бүтээл хийж, олон тооны илтгэл, хэлэлцүүлэг зохиож, улмаар профессор цол хүртсэн байна.

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дарма Батбаяр нь 1960 аад оны эхэн үеэс уран бүтээлээ эхэлж, 1965 онд “Гар” /хамтын/ нэртэй түүвэр нь хэвлэгдсэн бол түүнээс хойш “Жаргалын найман морь”, “Аниргүй эрвээхэй”, “Тэнгэрийн царай”, “Айсуй баярын зөн”, “Саахалтын нууранд ангир дуугарна”, ”Амрагийн тэнгэр”, “Чамд аз жаргал хүсье”, “Давалгаа бас дахин давалгаа”, “Навчисын хүүрнэл” зэрэг олон бүтээл хэвлүүлсэн нь орчин цагийн Монголын утга зохиолд содон үзэгдэл болжээ.
Түүнчлэн “Цахилж яваа гөрөөс”, “Мемонтог бүтээхүй”, “Ийнгаа миний хээр тал”, “Мөнхөөр савласан мөнх бус” зэрэг хүүрнэл зохиолын томоохон бүтээлүүд бичиж, “Шувуу бүхэн жаргалтай”, “Хайрыг хайрла” жүжгийн түүвэр, “Ирэх өдрүүдийн нар сар” яруу найргийн ном хэвлүүлсэн. Түүний бичсэн ”Бүтээхүйн зүй тогтол, сайханыг бүтээх нууц”, “Сайханыг бүтээхүйн нууц” зэрэг уран сайхны сэтгэлгээ, туурвилзүйн чиглэлийн бүтээлүүд нь олон уншигчдын бахдал талархлыг хүлээсээр байгаа билээ.
Зохиол бүтээлүүд нь Орос, Болгар, Япон, Хятад, Англи, Вьетнам, Латви зэрэг дэлхийн 10 орчим улсын хэлээр орчуулагдаж, Монголын уран зохиолыг дэлхийд сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.
ХХ зууны Монголын уран зохиолын сонгодог бүтээлийн нэг “Цахилж яваа гөрөөс” туужаар нь бүтээсэн кино нь 1995 онд Азийн шилдэг киногоор шалгарч, Япон Улсын Токио хотод зохиогдсон кино наадамд амжилттай оролцож, 1996 онд Энэтхэгийн Дели хотод болсон Азийн шилдэг киноны наадамд шалгарсан байна. Мөн “Мартагдсан аялгуу” жүжиг нь 1987 онд Вьетнам хэлээр орчуулагдаж, Ханой хотын Олон Улсын Их Театрын тайзнаа тоглогджээ. “Хөхэлдэй хүүгийн үлгэр” жүжиг нь 1990 онд ОХУ-ын Москва хотын хэд хэдэн театрт тоглогдож, Олон Улсын Театрын наадамд оролцож байжээ.

Мөн тэрээр үндэсний хэмжээний сонгодог зохиолч төдийгүй Жан Батист Мольер, Морис Метерлинк, Жан Поль Сартр, Кобэ Абэ зэрэг зохиолчдын олон бүтээлийг эх хэлнээ орчуулан уншигчдад хүргэсэн билээ.
Нэрт зохиолч Дармын Батбаяр 1988 онд “Хайрыг хайрла”, “Мартагдсан аялгуу” жүжгийн зохиол бичсэн учир МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Цахилж яваа гөрөөс” тууж бичсэний учир Монгол Улсын Төрийн шагнал, 2008 онд шилдэг жүжгийн зохиолууд бичиж, орчин цагийн театрын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсны учир Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан юм.
| Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР” |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |