Сингапур Улсад Энэтхэгт бүртгэгдсэн коронавирусийн шинэ хувилбар тархаж, насанд хүрээгүй хүүхдүүд илүүтэй өртөж буй тул энэ долоо хоногоос сургуулиудыг хааж, өсвөр насны хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг эхлүүлнэ хэмээн тус улсын эрх баригчид мэдээллээ. Энэ сарын 28-ныг дуустал бүх шатны сургуулийг амралт эхэлтэл гэрээсээ хичээллэх чиглэл өгсөн байна.
Тус улсын Боловсролын сайд Чан Чун Син “Эл вирусийн шинэ хувилбар хүүхдүүдэд илүү халдварлах магадлалтай байна” хэмээв. “Тийм хэдий ч халдвар авсан хүүхдэд хүндээр өвдөх болон өвчний шинж тэмдэг илрээгүй” хэмээн нэмж хэллээ.
Ням гарагт Сингапурт 38 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд есдүгээр сараас хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Сургалтын төвд кластер халдвар тархаж, дөрвөн хүүхдээс коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд шинж тэмдэггүй учир ахин хэдэн хүүхэд халдвар авсан нь тодорхойгүй байна.
“Коронавирусийн шинэ хувилбарын B1716 мутаци нь хүүхдүүдэд илүү халдварлах чадвартай байна” хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд Он Е Кун мэдэгджээ. Сингапурт нийт 61 мянган хүнээс коронавирусийн халдвар илрээд буй бөгөөд 31 хүн халдварын улмаас нас баржээ.
| Сингапурт коронавирусийн шинэ хувилбар хүүхдүүдэд халдаж буй тул сургуулиудыг хааж эхэллээ |
|
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |