Дэлхий дахинд хэвлэлийн эрх чөлөө болон үнэнийг мэдээлэхийн төлөө яваа олон арван сэтгүүлчийн эрх зөрчигдөж, халдлагад өртсөөр буй. Хаалттай нийгэмд болон мөргөлдөөнөөс үүдэн сэтгүүлчдийн эрх чөлөө зөрчигдөх тохиолдол олонтаа гардаг билээ. Тухайлбал, Сэтгүүлчдийг хамгаалах холбооноос 2020 онд цар тахалтай холбоотойгоор 207 сэтгүүлчийн эрх зөрчигдсөн гэж үзсэн байна. Мөн халдлагад өртөж нас барсан сэтгүүлчийн хэргийн 80 хувь нь шийдэгддэггүй гэв. Тэгвэл дэлхий дахинд үнэний төлөө тэмцсэн зургаан сэтгүүлчийн түүхийг хүргэж байна.
БНХАУ-ын Ухань хотод 2020 оны хоёрдугаар сард цар тахал дэгдэх үед чөлөөт сэтгүүлч Жан Зан өөрийн цахим хаягтаа нөхцөл байдлыг сурвалжилсан видео цацсаны дараа тэрбээр сураггүй алга болжээ. Уг явдлын дараа Шанхай хотын цагдаагийн газар түүнийг “Хэрүүл маргаан, самуун дэгдээсэн” гэх үндэслэлээр баривчилсан байна. Эл явдлын дараа тэрбээр долоон сарын турш өлсгөлөн зарлаж байгаа хэмээн мэдээлсэн боловч хорих газраас хүчээр хоол өгч, өдрийн 24 цагийн турш бие махбодын хяналтад байлгаж байгаа аж.
Хятад улсын хорих ангид 47 сэтгүүлч хоригдож буй бөгөөд тэдний зарим нь цар тахлын нөхцөл байдлыг сурвалжилсан сэтгүүлч аж.
.jpg)
Саудын Араб дахь “Washington Post” сонины сэтгүүлч Жамал Хашоги 2018 онд сураггүй алга болсон байна. Тус явдлыг АНУ-ын тагнуулчид ил болгосон бөгөөд 2018 онд Жамал Хашоги Истанбул дахь Саудын Арабын консулын газар руу орсныхоо дараа хөнөөгдсөн гэж мэдээлэв. Жамал Хашогиг Саудын Арабын ханхүү Мохаммед Бин Салман захиалга өгч алуулсан нь илчлэгдсэн ч тус улсын зүгээс энэхүү мэдэгдлийг ор үндэсгүй худал хэмээсэн билээ.

2020 онд Египетийн хэд хэдэн сэтгүүлчид “Хуурамч мэдээлэл түгээсэн" гэх үндэслэлээр шоронд хоригдсон байна. Египетийг чөлөөт сэтгүүлч Солафи Магди Каир хот дахь цагаачлалын асуудал болон хүний эрхийн асуудлыг хөндсөн нийтлэл бичсэн боловч түүнийг хуурамч мэдээлэл түгээсэн хэргээр баривчилжээ. Мөн түүнийг шоронд байх хугацаанд нь нэмж хэд хэдэн хэрэгт буруутгав. Үүнд түүнийг хориотой бүлэгт элссэн болон худал мэдээлэл түгээсэн гэж гүтгэсэн байна.

Афганистаны Нангархар дахь телевиз, радионы сурвалжлагч, эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн зүтгэлтэн Малалай Майванд өнгөрсөн арванхоёрдугаар сард зэвсэгт этгээдүүд машин руу нь гал нээсний улмаас жолоочийн хамт амиа алджээ. Тэрбээр мужийн төвөөр ажил руугаа явж байсан аж. Малалай өнгөрсөн оны ихээр заналхийлэлд өртөж буйгаа болон Афганистанд эмэгтэй сэтгүүлч байхад тулгардаг бэрхшээлүүдийн талаар ярьж байжээ. Тус явдал Афганистаны Засгийн газар, Талибаны зэвсэгт бүлэглэлийн төлөөлөгчид энхийн хэлэлцээр хийсний дараахан болсон байна.

2019 онд Беларусийн шоронд 10 сэтгүүлч хоригдсон байна. Учир нь, цагдаа нар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон Засгийн газрын эсрэг жагсаалыг сурвалжилж байсан сэтгүүлчдийг “Зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон” гэх нэрийдлээр баривчилсан байна. Ихэнх сэтгүүлч торгууль төлөх эсвэл богино хугацаанд хоригдсон бол чөлөөт хэвлэлийн сэтгүүлч Катсиарна Барисевич хүн нас барсан хэрэгт шүүмжлэлтэй хандсан тул гурван жилийн хорих ял сонсоод буй аж.

Мексикт өнгөрсөн онд хамгийн багадаа таван сэтгүүлч нас баржээ. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-ны өдөр сэтгүүлч Марин Елена Ферралыг нотариатын газраас гарч явахад нь мотоциклтой хоёр залуу түүнийг буудаж хөнөөсөн хэрэг гарчээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч мэс заслын үеэр амьсгал хураасан байна. Феррал нь орон нутгийн сонины сэтгүүлч байсан бөгөөд хүн амины хэрэгт оролцсон зургаан хүнийг баривчилжээ. Ферралын охин “Гутиеррез Замора хотын захирагчид нэр дэвшсэн хэд хэдэн хүн амиа алдсан талаарх цуврал нийтлэл бичсэнээс болж, ээжийн минь аминд халдсан” гэж мэдээлсэн байна.

| Халдлагад өртсөн ЗУРГААН СЭТГҮҮЛЧИЙН түүх |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |