Кофены хорхойтон, кофены тухай мэдлэгт нэвтэрхий нэгэн эрхэмтэй хийсэн энэхүү ярилцлага кофе шопын хамгийн том сүлжээний стратеги дэлхийн дахинд хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг уншигч танд тольдон харуулах буй за.
1997 оноос хойш Винтер хэмээх залуугийн амьдралын гол зорилго нь дэлхий дээрх Старбакс (Starbucks)-ын бүх салбараар зочилж, кофе уун, гэрэл зургаар баримтжуулах явдал байж иржээ. Старбаксын сүлжээ өдгөө дэлхий даяар 29,000 гаруй салбартай гэж албан ёсны вэбсайтад дурдсан байдаг. Түүний энэхүү сонирхол дэлхийн өнцөг булан бүрд буй сая сая хүнийг амьдралдаа олон зүйл туршиж үзэхэд сэдэлжүүлээд байна. Чөлөөт программист тэрбээр нэрээ хууль ёсоор өөрчилж Винтер болгожээ.
Бидний амьдралын хэв маягт аль хэдийнээ танил дотно болсон Старбакс кофе шопын сүлжээ сүүлийн үед өөрчлөлт, шинэчлэлтийн шуургатай нүүр тулаад буй. Нийтийн дунд багагүй шүүмжлэлд өртөөд байсан Чипотле (Chipotle) компанийн захирал асан Брайан Никкол 2024 онд Старбаксын удирдах жолоог атгасан. Тэрбээр “Старбакс руу буцахуй” (Back to Starbucks) нэрт томоохон төслийг эхлүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Түүний санаачилсан стратегийн гол зорилго нь Старбаксын эхэн үеийн өндөр нэр хүнд шиг кофе шоп бол гэртээ, ажилдаа очихоосоо өмнө саатан тухлах гуравдагч орон зай мөн гэдэг санааг эргэн хөгжүүлэх явдал юм. Мөн илүү тохилог, илүү дотно орчныг өөрөө өөртөө бүрдүүлэх газар гэдгийг харуулахад төслийн гол зорилго орших аж. Дэлхий дээрх хамгийн олон Старбаксын салбараар зочлохоор зорьж буй Винтер “Старбаксын аялал”-аа эхэлснээс хойш уг сүлжээ хэрхэн өөрчлөгдсөн, Никколын шинэчлэл үр дүнд хүрэх эсэх, мөн хүний санаанд багтамгүй онцгой аян замынх нь ирээдүй хаашаа чиглэж буй талаар хуваалцлаа.
(Reuters: Энэхүү яриаг ойлгомжтой, товч тодорхой болгох үүднээс хянаж редакторлосон болно.)
-Та бараг гучин жилийн турш дэлхийн Старбаксын бүх салбараар зочлохыг эрмэлзэж амьдарчээ. Өнөөдрийг хүртэл нийт хэдэн салбарт очиж үзээд байна вэ?
-Хэдэн сарын өмнө Техас мужийн Нью Кейни дэх Хьюстон бүсийн шинэ салбарын нээлтэд очсон нь миний аялсан яг 20,563 дахь салбар болсон. Дэлхий дээр өөр нэг ч хүн, бүр Старбаксын ажилтан ч ийм олон салбараар зочилж үзээгүй болов уу. (Reuters: Старбакс компани энэ талаар болон ярилцлагад дурдагдсан бусад асуудлаар тайлбар өгөх хүсэлтэд хариу ирүүлээгүй болно.)
-Энэ бүхэн анх яаж эхэлсэн бэ?
-Би комик ном, зоос, хөзөр гээд ер нь янз янзын юм цуглуулах дуртай хүн. Коллежоо төгсөөд 90-ээд оны дунд үеэр Даллас руу нүүсэн билээ. Яг тэр үед Старбакс тийшээ эрчимтэй хүрээгээ тэлж байсан юм. Хэдхэн сарын зайтай явчихаад ирэх хойгуур л шинэ салбар нээсэн байдаг байлаа. Миний доторх цуглуулагч хорхой минь сэрж, "Шинэ салбар нь ямархуу болж вэ" гээд орж үзмээр санагдаад болдоггүй. Тэгэхэд л надад "Ер нь дэлхийн бүх Старбаксын салбараар зочлох боломжтой болов уу" гэсэн бодол толгойд харван орж ирсэн дээ.
-Өөртөө бүтээсэн энэхүү сорилт тань таныг хаагуур аялуулж, хааш нь хөтлөв өө?
-Гондурас миний аялсан 74 дэх орон байлаа. Ер нь л бүх л орноор аялсан аяллын түүх маань энгийн жуулчдынхаас тэс өөр. Миний хамаг анхаарал боломжит бүх Старбаксын салбар дээр л төвлөрдөг. Аялал заримдаа маш түргэн хугацаанд өнгөрнө. Жишээ нь Гондураст бараг нэг л өдөр байсан. Өдөр 14:00 цагийн үед буугаад, маргааш өдрийн 12:00 цаг гэхэд буцаад нисэх буудал дээрээ оччихсон байх жишээтэй.
-Та яагаад энэ бүхэнд амьдралаа зориулах болсон юм бэ?
-Би өөрийгөө маш том зорилго биелүүлж байна гэж боддог. Нийгмээс бидэнд тулгадаг байртай, машинтай болох, илүү том байр авах, илүү чамин машинтай болох, улам их хэрэглээний зүйлс худалдаж авах гэх зэрэг эд материал хөөцөлдсөн хэв загвараас илүү гарч, тодорхой зорилгод чиглэсэн амьдрал бүтээх нь хүнийг сэтгэл хангалуун, жаргалтай байхад нөлөөлнө гэдэг санааг бусдад ойлгуулахыг хичээж яваа маань энэ. Миний гэрэл зургуудыг үзэж, хэлэх гэсэн санааг минь сонсохыг хүсдэг хүмүүс байдгийг мэдээд би өөрийн үзэл бодлыг Старбакс хэмээх дэлхийн хэмжээний брэндийн нэр хүндээр дамжуулан олон хүнд хүргэж чадах юм байна гэж санасан хэрэг.
-Старбакс улам тэлэхийн хэрээр таны зорилго улам биелшгүй, хэцүү болж ирсэн үү?
-Тэгэлгүй яах вэ. Анх 1997 онд дөнгөж 1500-хан салбартай байхад би үнэхээр бүх салбараар нь орж чадна л гэж итгэж байлаа. Старбакс ийм олон оронд ийм хурдацтай нэвтэрнэ гэж зүүдлээ ч үгүй. Тэгээд л нэг л мэдэхэд тэдний салбараа тэлэх хурд миний гүйцэж зочлох боломжоос хол давсан байсан. Намайг очоод амжихаас өмнө аль нэгэн оронд шинээр нээгдчихнэ. Бүр буцаад хаагдаж ч байв.
-Гүйцэтгэх захирал Брайан Никкол Старбаксыг ердөө кофе худалдаж авдаг газар биш, кофе шоп анх буй болсон анхны уур амьсгал, орчин руу буцаан аваачихыг зорьж байгаа. Сүүлийн 30 жилийн хугацаанд энэ брэнд, хэрхэн өөрчлөгдсөнийг та юу гэж харж байгаа вэ?
-Энэ бүх хугацаанд тэдний хамгийн том бөгөөд нүдэнд туссан өөрчлөлт бол "Drive-through" буюу захиалга авах үйлчилгээг автомат машин руу шилжүүлсэн нь. Энэ нь нийтийн тухлах амьд орон зай, кофены газрын өвөрмөц шинжийг үгүй хийж эхэлсэн. Сүүлийн үед Никколын “Старбакс руу буцахуй” хөтөлбөрийн хүрээнд үүнээс татгалзахыг хичээж байгаа бололтой. Надад зарим нэг нааштай өөрчлөлтүүд ажиглагдсан. Жишээ нь шаазан аяганд хийж өгдөг, илүү олон залгууртай, тухлаг ширээ сандал олноор нь тавьсан салбарууд олширсон байна лээ. Никкол ирснээс хойших миний зочилсон 1000 орчим салбараас харахад хэрэглэгчид үүнийг таатай хүлээж авч байгаа нь харагдсан. Гэхдээ нэг том алдаа бий. 2025 оны есдүгээр сард тэд хэрэглэгчдэд огт урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт л Сиэтл дэх кофены үйлдвэрийг оролцуулаад нийт 568 салбараа нэг дор хаасан. Би хувьдаа үүнийг Старбаксын сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн таагүй шийдвэрүүдийн нэг гэж үзэж байгаа.
(Reuters: Никкол дээрх шийдвэрийг “Юун түрүүнд эдгээр салбарууд хэрэглэгчдийн таалалд нийцсэн тухтай орчныг бүрдүүлж чадахгүй байсан, хоёрдугаарт санхүүгийн хувьд ашигтай ажиллах боломжгүй болсон салбарууд гэж тайлбарласан байдаг
-Энэ хугацаанд танаас хэдий хэмжээний зардал гарсан бэ?
-Багадаа л 180’000 ам.доллар. Ажлаасаа чөлөө авсан өдрүүд болон нэг ажил дуусангуут шууд дараагийн ажлаа хайлгүйгээр Старбаксын урт аялалдаа гардаг байсан үеийн алдагдсан боломжийн өртгийг тооцохгүй бол шүү дээ. Энэ бүхэн миний хувийн амьдралд ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Старбаксаас болоод зарим харилцаанд үл ойлголцол, зөрчил гардаг л байлаа. Гэхдээ эсрэгээрээ зөвхөн Старбаксын ачаар л бий болсон олон сайхан харилцаа, нөхөрлөл надад бий.
-Таны “Старбаксын аялал”-ын ирээдүй цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
-Гарын өвчнөөс (carpal tunnel syndrome) болоод миний аяллын ирээдүй одоогоор бүрхэг л байна. Эмчилгээ хийлгэсний дараа буцаад ажилдаа орж, өвдөлт зовуурьгүйгээр дахин аялах боломжтой болно гэж найдаж сууна. Эрүүл мэндийн асуудлаас болоод машиндаа тухтай унтаж чадахаа больсон. Энэ нь намайг олон Старбаксаар амжилттай зочлоход тусалдаг байсан хамгийн гол хүчин зүйл юм шүү дээ. Ямартаа ч ядаж л 25’000 салбарт хүрчих юмсан гэсэн найдлага өвөртөлж буй.
-Одоо хэдхэн богино асуулт асууя. Таны Старбаксаас хамгийн түрүүнд захиалдаг ундаа?
-Стандарт чанасан кофе. Хамгийн жижиг хэмжээгээр нь.
-Зочилж байсан бүх салбаруудаас хамгийн дуртай салбар нь аль вэ?
-Өнгөрсөн долоо хоногт миний хамгийн дуртай шинэ салбар Сальвадор дахь "Starbucks Casa Bou" болсон. Хоёрдугаар давхартаа номын сантай, гуравдугаар давхартаа уран зургийн галерейтай, гурван давхар гайхамшигтай архитектур.
-Харин хамгийн таалагддаггүй салбар?
-Машинаасаа үйлчлүүлдэг жижиг салбарууд.
-Тэгвэл Старбаксын хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр та хэнийг нэрлэх вэ?
-Кофены салбартаа бол “7 Brew”. Харин тухлан сууж, цагийг өнгөрөөх орчны хувьд бие даасан, хувийн, жижиг кофены газрууд байна. Очсон зарим газарт Старбакс дотор бараг хүн байхгүй мөртлөө ойролцоох хувийн кофе шоп нь дүүрэн хүнтэй байхыг олонтоо харж байлаа.
-Хэрэв та энэ сорилтыг дахин шинээр эхлүүлбэл юуг өөрөөр хийх байсан бэ?
-Анхнаасаа илүү зохион байгуулалттай эхэлсэн бол их хэмжээний мөнгө хэмнэх байж. Би урьд нь Далласаас Атланта руу ганц нэгхэн салбараар орохын тулд амралтын өдрүүдэд зам дээр бүтэн давхиж өнждөг байлаа. Тун үр ашиггүй тактик.
Эх сурвалж: Reuters.com
Вайлон Канингам ярилцав
| Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |