Парисын Дарь эхийн сүм одоогоос таван жилийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр гал түймэрт өртөж, ноцтой сүйдээд байсан билээ. Тэгвэл өнгөрсөн таван жилийн хугацаанд Франц Улс дотоодоосоо санхүүжилт гаргаж, гаднаас хандив аван тус сүмийг сэргээн засварлаж байсан бөгөөд шинэ өнгө төрх бүхий Парисын Дарь эхийн сүмийн энэ сарын 7-нд албан ёсоор нээхээр болжээ.

Түүнчлэн Парисын Дарь эхийн сүмийг сэргээн засварлах ажил дууссантай холбогдуулан Францын Ерөнхийлөгч Э.Макрон сүмийн гадна үг хэлж, албан ёсны нээлтийг зарлажээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “2019 оны дөрөвдүгээр сард Нотр-Дамын сүм галд автсан нь Францын ард түмэн төдийгүй дэлхийн католик шашинтнуудад нөлөөлсөн томоохон үйл явдал болсон. Харин галын дөл рүү эр зориг гарган орсон Парисын гал сөнөөгчдийн ачаар бид энэ сүмээ аварч үлдсэн. Харин өдгөө бид шинээр сэргээн засварласан сүмээ дахин нээх гэж байна. Бидэнтэй эв санаагаараа нэгдэж, өгөөмөр сэтгэл гаргасан дэлхийн олон талд суугаа хандивлагчдын ачаар мөн Нотр-Дамын сүмийг дахин сэргээх боломжтой болсон. Мөн энэ сүмийг дахин сэргээн босгоход амьдралынхаа таван жилийг зориулсан уран бүтээлчид, барилгачдад гүнээ талархал илэрхийлье” хэмээн онцолж, дэлхийн орнуудын удирдагчдыг Парисын Дарь эхийн сүмийн нээлтэд урьжээ.

Шинээр сэргээн засварласан Парисын Дарь эхийн сүмд шинэ тахилын ширээ, алтан загалмай зэрэг шинэ бүтээл урласан бөгөөд таазыг нь илүү өндөр болгосон гэнэ. Мөн дотоод зохион байгуулалтыг шинээр хийж, зайг нь нэмэгдүүлсэн бөгөөд 2017 оны байдлаар 12 сая орчим жуулчин авдаг байсан Нотр-Дамын сүм ирэх жилээс жилд 14-15 сая жуулчин хүлээх авах юм байна.

Notre-Dame de Paris буюу Парисын Дарь эхийн сүм нь Францын нийслэл Парис хотын төвд оршдог католик шашны сүм бөгөөд Франц Улс, дэлхийн католик шашинтнуудын нэгэн томоохон бэлэг тэмдэг. Тус готик хэлбэртэй сүмийн барилгыг Парисын хамба лам Морис де Сюллигийн санаачилгаар 1163 онд Францын хаан VII Луигийн үед эхэлсэн бөгөөд 1345 онд баригдаж дууссан байдаг. Парисын Дахь эхийн сүмийн өндөр 35 метр, урт нь 130 метр бөгөөд өргөн нь 48 метр. Мөн сүмийн хонхны цамхгийн өндөр 69 метр, 13 тонн байдаг аж.
Сонирхуулахад, Францын нэрт зохиолч Виктор Гюгогийн 1831 онд хэвлэгдсэн ижил нэрт роман Парисын Дарь эхийн сүмийг илүү алдаршуулж, сүйрлээс аврахад хувь нэмэр оруулсан гэж үздэг.

| Сэргээн засварласан Парисын Дарь эхийн сүмийг албан ёсоор нээнэ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |