Либертадосын цом буюу Өмнөд Америкийн хөл бөмбөгийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт өнөөдөр болж, “Атлетико Минейро” баг 3:1 харьцаатайгаар “Ботафог”" клубийг буулган авч, цомын эзэн болсон. Улмаар “Атлетико Минейро” клуб 2025 оны клубүүдийн ДАШТ-д оролцох эрхээ авснаар ирэх орны зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 15-ны өдөр АНУ-д зохион байгуулагдах клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатанд өрсөлдөх 32 багийн нэр тодорлоо. Хэсгийн шатны тоглолтуудын сугалаа энэ сарын 6-нд АНУ-ын Майами хотод болох бөгөөд нэрт хөл бөмбөгч Лионель Мессигийн хүчин зүтгэж буй “Интер Майами” баг зохион байгуулагч орныг төлөөлөн оролцох аж. Энэ удаагийн 2025 оны клубүүдийн ДАШТ-д,
Ази тивээс:
-
Аль-Хилал (Саудын Араб)
-
Урава (Япон)
-
Аль-Айн (АНЭУ)
-
Ульсан (Өмнөд Солонгос)
Африк тивээс:
-
Аль-Ахли (Египет)
-
Видад (Марокко)
-
Эсперанс (Тунис)
-
Мамелоди Сандаунс (ӨАБНУ)
Хойд болон Төв Америкаас:
-
Монтеррей (Мексик)
-
Сиэтл (АНУ)
-
Леон (Мексик)
-
Пачука (Мексик)
-
Интер Майами (АНУ)
Өмнөд Америкаас:
-
Палмейрас (Бразил)
-
Фламенго (Бразил)
-
Флуминенсе (Бразил)
-
Ботафого (Бразил)
-
Ривер Плейт (Аргентин)
-
Бока Хуниорс (Аргентин)
Далайн орнуудаас:
-
Окленд Сити (Шинэ Зеланд)
Европ тивээс:
-
Челси (Англи)
-
Реал (Испани)
-
Манчестер Сити (Англи)
-
Бавариа (Герман)
-
ПСЖ (Франц)
-
Интер (Итали)
-
Порту (Португал)
-
Бенфика (Португал)
-
Боруссиа Д (Герман)
-
Ювентус (Итали)
-
Атлетико (Испани)
-
Зальцбург (Австри) клуб оролцох юм.
ТАНИЛЦ: Клубүүдийн ДАШТ-д оролцох багууд |
|