Гадаад улсын иргэн O.Sh-ийн Сүхбаатарын талбай дээр Чингис хааны хөшөө рүү заан, доромжилсон утгатай үг хэлж байгаа дүрс бичлэг цахим сүлжээнд түгсэн. Тодруулбал, O.Sh өөрийн албан ёсны тикток хуудсанд нийтэлсэн дүрс бичлэгтээ “Би Монголд ирээд байна. Энэ залууг харахын тулд шүү дээ” гээд Чингис хааны хөшөө рүү зааж “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо чиний үр хойчид тэгж хандах болно” гэсэн байдаг. Олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй уг дүрс бичлэгтэй холбогдуулан O.Sh-ийг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл буюу танхайрах зөрчил гаргасан байж болзошгүй гэж үзэн цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд буй.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор гадаадын иргэн O.Sh өөрийн тиктокдоо уучлалт хүссэн бичлэг оруулжээ. Тэрбээр “Чингис хааныг доромжилсон утгатай бичлэг хийсэн уучлалт хүсэж байна. Надад үнэндээ тийм санаа байгаагүй. Муу санаа байхгүй. Би өөрөө комедиан хүн л дээ. Тийм учраас заримдаа жаахан сахилгагүйтдэг. Үнэн би Чингис хааныг хүндэлдэг. Түүний томоохон шүтэн бишрэгч. Багадаа Чингис хааны тухай олон ном, зохиол уншиж байсан. Монголд ирсэн шалтгаан минь Бурхан Халдун ууланд очих, хурдан морины уралдаан, монгол үндэсний хоол, өв соёлыг харах. Гэхдээ сахилгагүйтгэж Чингис хааныг доромжилсон бичлэг хийсэн хариуцлага хүлээнэ” гэсэн байна.
| ТИКТОКЕР O.SH: Үнэндээ би Чингис хааныг хүндэлдэг. Надад түүнийг доромжилсон утгатай бичлэг хийе гэсэн санаа байгаагүй |
|
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |