Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев нь гэр бүлийн хүнээ хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт холбогдох шүүх хурал 16 дахь өдрөө үргэлжилж байна.
Тодруулбал, Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын эхнэр Салтанат Нукенова өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард нөхрийнхөө төрлийн эзэмшлийн ресторанд нас барсан байдалтай олдсон. Шүүх шинжилгээгээр талийгаач бие, нүүрэн дээрээ олон тооны хөхрөлт, няцралттай байсан бөгөөд тархины хүнд гэмтлийн улмаас амиа алдсан болохыг тогтоосон. Улмаар Салтанат Нукеновагийн амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний нөхөр Куандик Бишимбаевын сэжигтнээр татаж шалгаж эхэлсэн бөгөөд түүнд холбогдох шүүх хурал дээр эхнэрийнх нь амиа алдсан рестораны хяналтын камерын бичлэг олон нийтэд цацагдсанаар эл хэргийг Казахстан даяар төдийгүй дэлхий дахин анхаарч байна.

Шүүх хурал дээр дэлгэгдсэн хяналтын камерын бичлэгт Куандык Бишимбаев нь эхнэрийнхээ толгой, нүүрэн хэсэг рүү цохиж, толгой, бие рүү өшиглөж, үснээс нь зулгааж байгааг харуулсан. Тэгвэл шинэ мэдээллээр шүүх хурлын үеэр талийгаач Салтанат Нукеновагийн ээж Жумагул Нукева хүн амины хэрэгт буруутгагдан шалгагдаж буй Казахстаны сайд асан Куандык Бишимбаевыг “Өмнө нь удаа дараа эхнэр, хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан” талаар мэдээлсэн байна. Үүнтэй холбоотойгоор яллагдагч өмнө нь эхнэр, хүүхдүүдээ удаа дараа хүчирхийлж байсныг Мөрдөн байцаах албанаас шалгахаар болсон талаар Казахстаны Дотоод хэргийн дэд сайд мэдэгджээ. Эхнэрээ хэрцгийгээр зодож хөнөөсөн Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишибаевт прокуророос 20 жилийн хорих ял төлөвлөөд байгаа аж. Харин уг хэрэгт холбогдох шүүх хурал гуравдугаар сарын 27-ноос өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа ч тодорхой шийдвэр хүрээгүй байна.
Ташрамд дурдахад, Куандык Бишимбаев нь 2017 онд авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож 10 жилийн хорих ял сонсож байжээ. Гэсэн ч хорих ялаа эдэлж эхлээд удаагүй байхдаа өршөөлд хамрагдаж, суллагдсан нэгэн аж.
.png)
| Эхнэрээ хэрцгийгээр зодож хөнөөсөн Казахстаны сайд асан К.Бишимбаев эхнэр, хүүхдүүдээ удаа дараа хүчирхийлж байсан гэв |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |