• Өнөөдөр 2024-05-03

Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас дөрвөн хүн амиа алджээ

2024-04-03,   273

Тайванийн зүүн эргийн уулархаг нутгаар өнөө өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн чичиргээ Япон, Солонгос, Филиппиний нутагт мэдрэгдэж, 0.3-0.5 метрийн өндөртэй цунамигийн давлагаа үүссэнтэй холбоотойгоор газар хөдлөлт, цунамигийн сэрэмжлүүлэг гаргаад байв. Тэгвэл Тайванийн хэвлэлүүдийн мэдээлснээр газар хөдлөлтийн чичиргээ зогссон бөгөөд Япон, Филиппинд цунамигийн сэрэмжлүүлгээ унтраагаад байгаа аж.

Харин Тайванийн эрэгт болсон газар хөдлөлтийн улмаас тус улсын зүүн хэсэгт орших Хуалиен хотод олон тооны барилга, байгууламж нурж, хөрсний гулгалт үүсжээ. Мөн газар хөдлөлтийн улмаас дөрвөн хүн амиа алдаад байгаа бөгөөд 50 гаруй хүн бэртсэн талаар Тайпэй хотын Газар хөдлөлт судлалын төвөөс мэдээлсэн байна.

 


Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас дөрвөн хүн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188