• Өнөөдөр 2024-05-03

Тайванийн ойролцоо 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, Японы зарим мужид чичирхийлэл мэдрэгджээ

2024-04-03,   3454

Лхагва гарагийн өглөө Тайванийн ойролцоо 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл Японы Окинава, Мияко арлуудад мэдрэгдэж, тус бүс нутагт цунамийн аюулын түгшүүр зарласан байна. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 8:58 цагт Тайванийн зүүн эргийн ойролцоо бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомтын гүнийг тогтоогоогүй байгаа бөгөөд "маш гүехэн" байсныг тэмдэглэжээ.
 
Японы өмнөд нутгийн Окинава мужид мөн дөрвөн магнитудын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна. Газар хөдөлсний дараа Окинава, Мияко арлууд болон Яэяма бүлэг аралд цунамийн түгшүүр зарлажээ. Далайн түрлэгийн өндөр гурван метрт хүрсэн гэх таамаг байна.
 
Одоогоор хүний амь эрсэдсэн, гэмтэж бэртсэн талаар мэдээлэл ирээгүй байна. Газар хөдлөлтийн дараа Тайбэй хотын зарим дүүрэгт цахилгаан тасарсан байна. 
 
Эх сурвалж: CNN

Тайванийн ойролцоо 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, Японы зарим мужид чичирхийлэл мэдрэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188