• Өнөөдөр 2024-05-05

В.Путин 150 мянган цэрэг татах зарлиг гаргажээ

2024-03-31,   386

ОХУ-д ээлжит хаврын цэрэг татлагын аян маргааш эхэлнэ. Тэгвэл цэрэг татлагатай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэрэг татлагын аянаар 18-30 насны 150 мянган цэрэг татах зарлиг гаргажээ. Ерөнхийлөгч В.Путины гаргасан зарлигт “Хаврын цэрэг татлагад нөөцөд хамаарахгүй 18-30 насны 150 мянган иргэнийг цэргийн жинхэнэ албанд татна” гэсэн байна.

                              ОХУ-ын ээлжит цэрэг татлагын аян маргааш буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн долдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин цэрэг татах тухай зарлигийнхаа хэрэгжилтийг хангахыг Засгийн газар, орон нутгийн удирдлагууд, цэрэг татлыг комисст үүрэг болгосон гэв.

 

 


В.Путин 150 мянган цэрэг татах зарлиг гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-01 05:00:27
    Зочин: ОЛОН ОЛОН ЗАЛУУЧУУД МАХАН ОВОО БОЛОХ НЬ ДЭЭ. ЯАНА ДАА.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188