Крокус Сити Холлд болсон халдлагын дараа ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев “Хэрэв энэ халдлагыг Украин үйлдсэн нь тогтоогдвол бүгдийг нь алан хядагч гэж үзэн хариу арга хэмжээ авах болно” гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Украины Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсны хариу өгч, ямар нэгэн холбоогүй гэдгээ мэдэгдсэн ч ОХУ-ын төрийн тэргүүн Украин оролцсон гэж хардаж байгаа талаар мэдээлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хийсэн мэдэгдэлдээ “Халдлагыг радикал исламистууд үйлдсэн гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ хэн захиалсан байж болох вэ. Тэднийг тэнд хэн хүлээж байсан бэ” гэсэн утгатай зүйл хэлж, алан хядах ажиллагаанд Украин ямар нэгэн байдлаар оролцсон байж болзошгүй гэж мэдэгдсэн байна. Алан хядах ажиллагаа зохион байгуулсан Исламын улс бүлэглэлийн гишүүдийг Украины хилээс 100 км зайд оршдог Брянск мужаас баривчилсан байдаг.
| В.ПУТИН: Крокус Сити Холлд гарсан алан хядах ажиллагаанд Украин оролцсон байж болзошгүй |
|
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |