Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг Миягино дэвжээний бөх Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ бөхчүүдийг удаа дараа дээрэлхэж, хүчирхийлдэг байсан тухай мэдээлэл гарч, багш, шавь хоёрт хариуцлага ногдуулах болсон талаар Сүмо бөхийн холбооноос мэдэгдээд байсан. Эхний ээлжид, Хокүсэйхо Э.Даваанинжийг зодог тайлуулж, Хакүхо М.Даваажаргалыг шавиа бэлтгэж, чиглүүлж чадаагүй гэх шалтгаанаар хоёр зиндаа бууруулах шийдвэр гаргаад байсан ч өнгөрсөн өдөр Сүмо бөхийн холбооноос мэдэгдэл хийж, Хакүхогийн Миягино дэвжээг хаахаар шийдвэрлэсэн талаар орон нутгийн "Nikkan Sports" сайт мэдээлжээ. Тодруулбал, "Nikkan Sports" сайтын мэдээлснээр энэ сарын 7-ны өдөр Исэгахама Ичимон дэвжээний гишүүд хуралдаж, Хакүхогийн Миягино дэвжээг хаах асуудлаар хэлэлцэж, санал хураасны дүнд уг шийдвэрийг гаргасан аж.
| Хакүхо М.Даваажаргалын Миягино дэвжээг хаах шийдвэр гаргажээ |
|
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |