Өнөөдөр орой Токио хотын Ханеда буудалд газардах үедээ Japan Airlines компанийн зорчигч тээврийн нисэх онгоц галд автжээ. Зорчигчдыг хийлдэг гулсуур ашиглан онгоцноос нүүлгэн шилжүүлж буй дүрсийг NHK суваг харуулсан байна.
Нийт 367 зорчигчийг эсэн мэнд нүүлгэн шилжүүлснийг сүүлд мэдээлжээ. Хэдийгээр гал сөнөөгчид ослын газарт ажиллаж байгаа ч онгоц бүхэлдээ шатаж дууссан байна. Хоккайдо арлаас хөөрсөн онгоц орон нутгийн цагаар 17:47 цагт Ханеда буудалд газардахынхаа өмнө Японы эргийн хамгаалалтын нисэх онгоцтой шүргэлцсэнээс гал гарсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Онгоцонд 367 зорчигчоос гадна нислэгийн багийн 12 гишүүн явсныг Japan Airlines компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Эргийн хамгаалалтын онгоцны багийн таван гишүүний талаарх мэдээлэл ирээгүй байна.
Эх сурвалж: BBC
367 зорчигчтой Japan Airlines компанийн нисэх онгоц шатжээ |
|