• Өнөөдөр 2025-03-16

“Friends” цувралын жүжигчин Мэттью Перри таалал төгсжээ

2023-10-29,   2239

“Friends” телевизийн цуврал киноны Чандлер Бингийн дүрээрээ олон сая хүнд танигдсан Америкийн жүжигчин Мэттью Перри 54 насандаа таалал төгсжээ. Эх сурвалжийн мэдээлснээр ар гэрийнхэн нь талийгаач жүжигчний цогцсыг Лос-Анжелес дахь гэрийнх нь ваннаас олсон байна. Урьдчилсан байдлаар Мэттью Перриг живсэн гэж дүгнээд байгаа бөгөөд ямар нэгэн сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах төрлийн зүйл хэрэглээгүй байсан аж.

Талийгаачийн жүжигчин Мэттью Перри зургаан найзын түүхийг өгүүлэх “Friends” цувралаараа үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн. Уг цуврал 1994-2004 онд олон улсад цацагдсан бөгөөд 2000-аад оны эхээр АНУ дахь хамгийн их үзэгчтэй телевизийн цувралаар шалгарч байжээ.

 

 


“Friends” цувралын жүжигчин Мэттью Перри таалал төгсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188