• Өнөөдөр 2025-03-15

Туркт нуранги дор 11 хоносон гурван иргэнийг аварчээ

2023-02-18,   4949

БНТУ-ын Хатай мужид нурангид дарагдаад 11 хоносон гурван иргэнийг аварсан талаар албаныхан мэдээллээ. Аврагчдын нурангиас гаргасан Хакан Ясиноглу нь 278 цагийн турш нуранги дор амьд байсан бөгөөд ойролцоох барилгуудаас нь Осман Халебие гэх өсвөр насны хүү, 34 настай Мустафа Авчи нарыг аварсан байна. Одоогоор Хакан Ясиноглу, Осман Халебие, Мустафа Авчи нарыг Мерсин хотын эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас биеийн байдал тогтвортой байгаа талаар мэдэгдсэн аж.

 

                                  Газар хөдөлснөөс хойш 11 хоногийн дараа нуранги дороос амьд олдсон Мустафа Авчигийн талаар аав нь “Манай гэр бүлийнхэн итгэл, найдвараа алдсан байлаа. Үнэхээр гайхамшиг тохиож байна” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.

 

 


Туркт нуранги дор 11 хоносон гурван иргэнийг аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-19 18:40:37
    Нарантуяа: Сайхан мэдээ сонслоо. Гайхамшиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-19 09:24:42
    99: маш гоё мэдээ байна .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-18 22:53:28
    Zochin: Xun gdeg amitan xamgin ix tesvertei bdg shu de
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-18 15:01:43
    Зочин: Ямар тэнэг хүн 7 хоногоос дээш амьд хүн аврах боломжгүй гэж дүгнэдэг байнаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-18 15:01:43
    Зочин: Ямар тэнэг хүн 7 хоногоос дээш амьд хүн аврах боломжгүй гэж дүгнэдэг байнаа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188