• Өнөөдөр 2025-03-15

Турк, Сирийг дамнасан 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1200-д хүрлээ

2023-02-06,   345

Турк, Сирийн хилийн бүс нутагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Тэгвэл тус газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1200-д хүрсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

                                    Газар хөдлөлтийн гамшгийн талаар мэдээлэл өгөхдөө Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган тус улсад 912 хүн амиа алдсаныг мэдэгдсэн. Харин Сирийн Хүний эрхийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээгээр 320 гаруй хүн амиа алдаад байгаа юм. Ерөнхийлөгч Эрдоганы мэдэгдсэнээр газар хөдлөлтийн улмаас Туркт 5300 гаруй хүн шархадсан бол Сирид шархадсан хүний тоо 1000 орчим болжээ. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр тус хоёр улсад амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

 


Турк, Сирийг дамнасан 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1200-д хүрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188