• Өнөөдөр 2025-03-15

Дэлхийн хамгийн бохир хүн 94 насандаа таалал төгсжээ

2022-10-26,   559

     Дээд амжилтыг бүртгэдэг Гиннессийн номд “Дэлхийн хамгийн бохир хүн” тэмдэглэгдсэн Аму Хажи 94 насандаа таалал төгсжээ. Ираны IRNA агентлаг энэ талаар мэдээллээ. Биеэ угаах нь эрүүл мэндэд муу гэсэн хатуу итгэл үнэмшилтэй энэ хүн 94 наслахдаа сүүлийн 63 жилд нь огт усанд ороогүй гэдгээрээ дэлхий дахинаа алдаршсан юм. Байнгын бохир заваан байдлаас болоод дархлааны тогтолцоо нь маш хүчтэй болсон энэ хүний талаар олон сонирхолтой түүх бий. 
 
    Амьдралынхаа сүүлийн жилүүдийг Ираны Фарс мужийн Дейга хэмээх тосгоны ойролцоо өнгөрүүлсэн. Ганц бие байсан нь мэдээж ч ганцаардаж байсан уу гэвэл үгүй. Тэрбээр орон нутагтаа хамгийн алдартай хүн нь байсан бөгөөд “Дэлхийн хамгийн бохир хүн”-ийг үзэхээр ертөнцийн өнцөг булан бүрээс хүмүүс ирдэг байсан гэнэ. Тэр ч бүү хэл уран бүтээлчид 2013 онд түүний талаар “Аму Хажигийн хачирхалтай амьдрал” хэмээх баримтат кино бүтээж байжээ. Тэр кинонд Аму Хажи хумсаа чулуугаар үрж, сахлаа галаар багасгадаг тухайгаа ярьдаг аж.

Дэлхийн хамгийн бохир хүн 94 насандаа таалал төгсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188