БНАСАУ Японы хойд хэсгийн чиглэлд баллистик пуужин харважээ. Энэ талаар Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү Токиод болсон яаралтай хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Одоогоор нисэх онгоц, хөлөг онгоцонд гэмтэл учруулсан талаар мэдээлэл алга” гэсэн байна. Түүний хэлснээр пуужин Номхон далайд Японы эдийн засгийн онцгой бүсээс гадуур унажээ. Засгийн газар дахь NHK сувгийн эх сурвалжийн мэдээлснээр пуужин Номхон далайд Японы эргээс зүүн тийш 3000 километрийн зайд унасан байна. Умардын пуужин 4000 орчим км нисэж, 20 минут орчим агаарт байжээ. Пуужин ердийн баллистик пуужингийн траекторын дагуу ниссэнийг эх сурвалжууд онцлоод байна.
Пуужин харвасантай холбогдуулан Японд яаралтай түгшүүрийн дохио идэвхжүүлсэн байна. Гаргасан анхааруулгын дагуу пуужингийн траектор Японы хойд нутгийн Аомори, Хоккайдо мужийн агаарын орон зайгаар дайран өнгөрчээ. Үүнтэй холбоотойгоор эдгээр бүс нутгийн оршин суугчдыг "Пуужингийн хэлтэрхий унах эрсдэлтэй тул цонх руу ойртохгүй байх, гэртээ эсвэл газар доорх нуувчид үлдэх"-ийг уриалсан байна. Японы Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газрын дэргэд пуужингийн туршилтын талаар мэдээлэл цуглуулах шуурхай штаб байгуулжээ.
Эх сурвалж: NHK
| Хойд Солонгос дахин пуужин харвалаа |
|
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |