• Өнөөдөр 2024-05-16

ТАНИЛЦ: Аравдугаар сард болох үзвэрийн хуваарь

2022-10-01,   757

Энэ сард  зохион байгуулагдах урлаг соёлын үйл ажиллагаа, үзвэрийн хуваарийг   танилцуулж байна. Аравдугаар сард үндэсний бөх, сонгодог урлаг, дуу хөгжим гээд урлаг, спортын олон тоглолт биднийг хүлээж байна. 

Монголын Үндэсний Бөхийн холбооны "ҮНДЭСНИЙ АЛТАН ЦОМЫН ТӨЛӨӨХ БАРИЛДААН" 

Хаана: Монгол бөхийн өргөө 
 
Хэзээ: Аравдугаар сарын 1-7 өдрүүдэд 

Ж.Верди "АИДА" дуурь 

Үйл явдлын цар хүрээ, далайц, том найрал дуу, том марш, хөгжмийн том бүрэлдэхүүн, агуулга гээд францын "их дуурийн" онцлог бүрийг асар хурц зөрчил, өрнөл, тэмцэл бүхий шүлэг, төгс төгөлдөр ари, дуэт, чуулга, найралтай хослуулан тавьснаараа хөгжмийн зохиолч энэхүү дуурийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөх өндөр түвшинд хүргэж чадсан юм. Сонирхолтой нь тэрээр хөлсөнд авсан мөнгөнийхөө ихээхэн хэсгийг Парисын бүслэлтэд байсан энгийн иргэдэд хандивласан байдаг. Энэ үйлдэл нь түүнийг шударга ёсны төлөө тууштай тэмцэгч гэдгийн бас нэгэн баталгаа бөгөөд "хүн бүр аз жаргалтай байх эрхтэй" гэсэн суут Вердийн уриа "Аида" дуурьт ч мөн тод илэрдэг билээ. 
 
Хаана: Дуурь Бүжгийн Эрдмийн Театр 
 
Хэзээ: Аравдугаар сарын 1,2 

“Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжиг 

Жүжгийн баатрууд бол баатарлаг хүмүүс биш, тэд жирийн л  хүмүүс, тэд сул тал, эргэлзээ, тээнэгэлзэл болон ихээхэн хэмжээний хувиа хичээсэн зантай. Гэхдээ би үүнд өрөвдөн ханддаг. Тэр аз жаргалгүй, гэвч аз жаргалыг маш их хүсдэг бөгөөд түүнд хүрэхийг эрмэлздэг. 2010 онд нээлтээ хийж байсан Оросын нэрт зохиолч В.И Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын дахин тайзнаа тоглогдоно. 
 
Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр 
Хэзээ: Аравдугаар сарын 1,2 

Ахмадын баяр 2022 

  Ахмадын баярт зориулсан хүндгэлийн тоглолт 11 дэх жилдээ 
 
Хаана: UB palace 
 
Хэзээ:Аравдугаар сарын 1-3 

“БАГШ ТАНДАА БАЯРЛАЛАА” баярын тоглолт 

   Олон улсын багш нарын баярын өдөрт зориулсан баярын тоглолт 
 
Хаана: UB PALACE 
 
Хэзээ: Аравдугаар сарын 5 

“ХҮҮХЭЛДЭЙ” монодрам жүжиг

    Бидний харж чадахгүй нууцлаг ертөнцөд орших гэрэл гэгээ, хар бараан зүйлс болон гомдол цөхрөл, баяр баясал дээд цэгтээ хүрч байдаг гэвэл та итгэх үү?
 
Хаана: Bee Theatre
Хэзээ:Аравдугаар сарын 7-10

"Бүсгүйн зурвас" уянгын драм

     Энэ нийгэм нэг л биш байна гэдгийг хүн бүр мэдрээд байна. Бүсгүйн зурвас бол өнөөгийн нийгмийг өөрчлөх гэсэн бидний зурвас. Хоёр өөр орчинд хүн болж өсчхөөд бие биедээ уусна нэгдэнэ гэдэг амаргүй даваа. Бүхий л цаг хугацааны туршид хайр улам цэцэглэж, бас үгүй болдог. Л.Өлзийтөгсийн зохиол "Бүсгүйн зурвас" уянгын драм жүжиг. 
 
Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр   
Хэзээ: Аравдугаар сарын 7-9 

"ОПАЛ" жүжиг 

      Хүнлэг сайхан сэтгэл гээч хаанаас бий болдог юм бол. Сайхан сэтгэл гэгчийг бид хэн нэгнээс өвлөн авдаг уу, үлгэрлэн суралцдаг уу?
 
Хаана: Хүн театр
Хэзээ: Аравдугаар сарын 7-9, 12-16

П.И.Чайковский "ХУНТ НУУР" балет

 
Хаана: Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ:Аравдугаар сарын 8,9

"Дуусашгүй" тоглолт

   Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноровын дууны уран бүтээлийг өнөө цагт шинэчилсэн найруулга, өөрийн өнгө төрөхөөр сэргээж ДБЭТ-ын гоцлол дуучин Бямбажавын Монголхүү Бумангийн Уранзолбоо нар алс тэртээх Аргалд явсан ээжээс эхлээд Бурхан бумбын оронг дамжаад сүүлд хийгдсэн шинэ уран бүтээлүүд багтсан "ДУУСАШГҮЙ" цомгийн баярт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 
 
Хаана: Дуурь Бүжгийн Эрдмийн Театр 
 
Хэзээ:Аравдугаар сарын 11 
 
 
 
 

ТАНИЛЦ: Аравдугаар сард болох үзвэрийн хуваарь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188