• Өнөөдөр 2024-05-16

Хойд Солонгосоос ОХУ-д цэрэг, техникийн тусламж үзүүлнэ

2022-09-07,   376

АНУ-ын Тагнуулын албаны эх сурвалж Хойд Солонгос ОХУ-д их хэмжээний цэрэг, техникийн тусламж үзүүлэх гэж байгаа талаар мэдээлжээ. Олон улсын ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь Зүүн Европт ОХУ-ын цэргийн хүч хумигдаж, багасахад хүргэсэн бол одоо цэрэг, техник, зэвсэгийн хангамжгүй болоод байгаа аж. Тэгвэл Украины асуудлаар АНУ-ын үйл ажиллагааг буруутгаж байсан Хойд Солонгосын удирдагч АНУ-аас Украиныг зэр зэвсгээр хангаж байсан шиг ОХУ-д нэмэлт цэргийн технологи, хүчний тусламж үзүүлэхээр болсон гэнэ.

                             Одоогоор Хойд Сологосын төрийн хэвлэлээс “Удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хоёр талын иж бүрэн болоод бүтээлч харилцаагаа өргөжүүлнэ” гэж мэдээлжээ. АНУ-ын Тагнуулын албаны эх сурвалжийн мэдээллээр ойрын хугацаанд Москва Пёньянаас их хэмжээний пуужин, их бууны сум худалдан авах юм байна.

 

 


Хойд Солонгосоос ОХУ-д цэрэг, техникийн тусламж үзүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188