• Өнөөдөр 2024-05-17

БНХАУ-ын байлдааны онгоцууд Тайванийн хоолойд хүрчээ

2022-08-02,   399

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайбэй хотод айлчлахаа мэдэгдээд байгаа. Тэгвэл сая Тайванийн хоолой орчимд БНХАУ-ын байлдааны онгоцууд очсон талаар эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлжээ.

БНХАУ-ын зүгээс Пелосиг Тайваньд айлчлахгүй байхыг удаа дараа анхааруулсан. Тэгвэл болж байгаа үйл явдлыг олон улсын хэвлэлүүд айлчлалыг зогсоох, Пелосиг айлгах төлөвлөгөө гэх зэргээр бичиж байна.

                                       Мөн эх сурвалжийн мэдээллээр БНХАУ-ын байлдааны онгоцууд Тайванийн хоолойд хүрсэнтэй холбоотойгоор Тайванийн талын онгоцууд байлдааны бэлэн байдалд шилжсэн гэнэ.

 

 


БНХАУ-ын байлдааны онгоцууд Тайванийн хоолойд хүрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188