• Өнөөдөр 2024-05-17

ЯПОНЧУУД ЕРӨНХИЙ САЙД АСАН АБЭ ШИНЗОТОЙ САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭЖЭЭ

2022-07-13,   438

      Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт бусдын гарт амиа алдсан Япон улсын ерөнхий сайд асан Абэ Шинзог өчигдөр сүүлчийн замд нь үджээ. Тэрбээр Япон улсын түүхэнд хамгийн урт хугацаанд ерөнхий сайдын албыг хашсан. Түүний шарилыг тээвэрлэсэн цуваа Токио хотын Зожожи Буддын шашны хийдээс гарч, нийслэлийн төв хэсгээр явахад зам дагуу хүлээж зогссон олон хүн салах ёс гүйцэтгэжээ.

Түүний шарилын цуваа засгийн газрын ордны дэргэдүүр өнгөрөхөд Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида болон түүний танхимын сайд нар толгой гудайлгаж, алга хавсран залбирч буй зураг хэвлэлүүдээр тархаад байна.

    Мөн Абэ Шинзонтой салах ёс гүйцэтгэх ёслолд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, сангийн сайд Жанет Йеллен, Тайваний дэд ерөнхийлөгч Уилльям Лай зэрэг гадаадын өндөр албан тушаалтнууд биечлэн оролдож, хүндэтгэл үзүүлжээ.


ЯПОНЧУУД ЕРӨНХИЙ САЙД АСАН АБЭ ШИНЗОТОЙ САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-13 12:06:53
    Та: Үнэхээр харамсалтай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188