• Өнөөдөр 2024-04-29

Австрийн канцлер: Путин олон улсын мөрдөн байцаалтад хамтран ажиллана гэсэн

2022-04-18,   394

     ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Европын холбооны удирдагч бол Австрийн канцлер Карл Нехаммер  өнгөрсөн долоо хоногт уулзаж, Украины дайны нөхцөл байдлыг зөөллөхийн тулд хэлэлцээ хийх тухай ярьсан. Энэ үеэр канцлер Нехаммер Владимир "Путин барууны үйл ажиллагаанд итгэхгүй байгаа тул дайны гэмт хэрэг илрүүлэх мөрдөн байцаалтад өөрөө оролцоно. Мөн Путин  надад олон улсын мөрдөн байцаалтад хамтран ажиллана гэж хэлсэн. Нөгөө талаас барууны ертөнцөд итгэхгүй байна гэж хэлсэн" хэмээн ярьжээ. "Хэлэлцээ нөхөрсөг байгаагүй. Олон улсын шударга ёс, НҮБ, олон улсын мөрдөн байцаалт зайлшгүй шаардлагатай гэж би бодож байна. Тиймээс хуучин Югославын дайн олон улсын мөрдөн байцаалт нь дайны гэмт хэрэгтнүүдийг яллахад ашигтай гэдгийг харуулсан гэж би түүнд итгүүлэхийг хичээсэн" гэв. Мөн тэрбээр Зеленский, Путин хоёр Истанбулд үргэлжилж буй энхийн хэлэлцээний талаар дурдаж байсан тул  энх тайван тогтоох найдвар бага зэрэг байгаа гэдгийг  онцлон хэлж байв.

Австрийн канцлер: Путин олон улсын мөрдөн байцаалтад хамтран ажиллана гэсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188