• Өнөөдөр 2025-03-15

Европын холбоо Украинд 1.2 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлнэ

2022-01-26,   361

ОХУ-аас 100 мянган цэрэг Украины хилийн бүсэд байршуулсантай холбоотойгоор улс хоорондын зөрчилдөөн, нөхцөл байдал хүндэрч байна.

 АНУ, Европын холбооноос ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байсан бол өчигдөр АНУ цэргийн бэлэн байдал зарлажээ. Мөн Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен “Европын холбооноос Украинд 1.2 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр төлөвлөсөн” талаараа мэдэгдсэн байна.

Европын холбооноос Украинд үзүүлэх 1.2 тэрбум еврогийн тусламж нь ОХУ-тай зөрчилдсөнөөс үүдэн огцом өссөн санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэхэд нь туслах юм.. Эхний ээлжид Европын холбоо амласан тусламжийнхаа талыг нь буюу 600 сая еврог Украинд шуурхай олгох аж.

 

 


Европын холбоо Украинд 1.2 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188