• Өнөөдөр 2024-05-19

Их Британийн гурван улс цар тахлын шинэ журам мөрдөж эхэллээ

2021-12-27,   317

          Их Британийн Шотланд, Уэльс, Умар Ирландад “Ковид-19” халдварын өсөлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор хязгаарлалт тогтоож, цар тахлын шинэ журам мөрдөж эхэллээ.

Их Британийн статистикийн хорооноос долоо хоног тутмын шинжилгээний хөтөлбөртөө судалгаа хийж, өнгөрсөн долоо хоногт 1.74 сая иргэн халдвар авсан буюу 35 хүн тутмын нэг нь коронавирусээр халдварласан болохыг тооцоолсон байна.

 

Шотланд, Уэльс, Умар Ирландад дараах цар тахлын журмуудыг шинээр мөрдөж эхэлжээ.

Шотланд Улс:

  • Паб, ресторан, кино театр, спорт зааланд баг, хүн бүр нэг метрийн зай барих журмаа баримтлах,
  • Уулзалт зохион байгуулах бүлэг гурван өрхөөр хязгаарлагдана,

Уэльс:

  • Паб, ресторан, кино театр, спорт заал зэрэг олон нийтийн газар зургаагаас илүүгүй хүн уулзаж болно,
  • Гадна орчинд зохион байгуулах арга хэмжээг 50 хүнээр хязгаарлана,
  • Шөнийн цэнгээний газруудыг хаана

Хойд Ирланд:

  • Шөнийн цэнгээний газруудын арга хэмжээг хориглосон,
  • Үйлчилгээний газарт өөр өөр өрхийн зургаагаас илүү хүн нэг дор суухыг хориглох журмыг шинээр мөрдөж эхэлсэн байна.

 


Их Британийн гурван улс цар тахлын шинэ журам мөрдөж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188