• Өнөөдөр 2025-03-15

Иракийн Ерөнхий сайдыг хөнөөхөөр дроноор халджээ

2021-11-08,   385

Бүгд Найрамдах Ирак Улсын Ерөнхий сайд Мустафа аль-Кадхими руу өнгөрсөн амралтын өдөр дроноор халджээ.

Мустафа аль-Кадхимигийн Багдадын ногоон бүсэд байрлах өндөр хамгаалалттай эзэмшил рүү тэсрэх бодис тээвэрлэсэн гурван дрон нэвтэрсэн байна. Ерөнхий сайдын хамгаалалтын албанаас халдсан гурван дроны хоёрыг устгасан ч, зургаан хамгаалагч хүнд бэртжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тэсрэх бодистой дрон Мустафа аль-Кадхимигийн зургаан бие хамгаалагчийг хүнд шархдуулсан нь “Ирак Улсын Ерөнхий сайдыг хөнөөхөөр оролдсоныг баталж байгаа” талаар мэдэгдсэн юм.

          БНИУ-ын Ерөнхий сайд Мустафа аль-Кадхимигийн “Хүн бүр тайван, тэвчээртэй байгаарай” хэмээн өөрийн албан ёсны мэдэгдлээ гаргаж, эдлэнгээсээ гэмтэлгүй зугтсанаа мэдээлжээ. Харин дээрх халдлагад сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор АНУ, Ираны талыг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж.

 

Эх сурвалж: BBC


Иракийн Ерөнхий сайдыг хөнөөхөөр дроноор халджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188